2005 онд Хятадын эртний хот Ши ань дэлхиийн гол хотуудтай олон улсын иргэний агаарын нислэгийн шугам гаргасан байна. Ингэснээр Ши аний олон улсын иргэний агаарын нислэгийн шугам 25-д хүрсэн байна. Олон улсын иргэний агаарын нислэгийн шугам нэмэгдсэнээр Ши аниар төлөөлүүлсэн Хятадын баруун бүс нутгийн хотууд болон Европ Америк хооронд иргэд явалцах, эд бараа тээвэрлэхэд улам төхөм болж, гадаад оруудтай хэлхээ холбоогоо улам нэмэгдүүлэх болно гэж эдийн засагчид үзэж байна.
Ши аниас Шанхайгаар дамжин Парис, Лондон, Ванкувер, Лос-анжелос, Сингапур, Куала-лумпур, Бангкок, Дели зэрэг олон улсын агаарын нислэгийн 8 шугам нээв гэж 2006 оны 1-р сард Хятадын Дүнфан агаарын нислэгийн компани мэдээлэв. Энэнээс өмнө Хятадын олон улсын агаарын нисэлгийн компани Ши-анаас Бээжингээр дамжин Франкфурт, Лондон, Парис, Нью-йорк, Лаос-анжелос, Сан-франциско, Ванкоувер зэрэг дэлхийн том хотуудтай олон улсын агаарын шугам нээсэн байна.
Урт хугацааны турш Ши-ань хот зөвхөн зүүн өмнөд Ази, Сянган Аомэнь зэрэг бүс нутаг районтай агаарын нисэлгийн 10 шугам ажиллуулж байжээ. Европ Америкийн орнуудтай хэлхээ холбоо бага учраас орон нутгийн аялал жуулчлалын ажил төрлийн хөгжил харшлагдаж, хөрөнгө оруулалтын орчин ахуй ч нөлөөлөгдөж байв. Эдгээр зорчигчдын агаарын нислэгийн шугамыг нээснээр, Европ Америкийн жуулчид Ши-аньд шууд хүрч ирж танилцан айлчилж болох бөгөөд Ши-аниар дамжин Хятадын баруун бүсийн нутгаар аялан жуулчилж болно. Ши-аний ойролцоохь районы иргэд ч эдгээр нээсэн агаарын шугамаар Европ Америкийн гол хотуудаар хүрч болно. Гадаадад айлдчлах, суралцах, бизнес хийхэд бүр төхөм болсон байна.
Хятадын баруун бүс нутгийн бас нэг чухал хот Чэндү хотод олон улсын зорчигчдын агаарын нислэгийн шунам нээх гэж байна. Голландийн Амстердам болон Чэндү хотын хооронд агаарын нислэгийн шугам нээнэ гэж 2006 оны 1-р сард Голландийн агаарын компанийхан нь мэдээлсэн байна. Голланди уруу агаарын нислэгийн шугам нээвэл, Чэндү хот Европ уруу агаарын нислэгийн анхны шугатай болох бөгөөд бүхийл Баруун бүс нутгийг Европтой агаарын шугамаар холбож, Баруун бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад үүрэг гүйцтэтгэх болно.
|