10-дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 21-р хурал 4-р сарын 27-ы өдөр бүгд хурал хийж, нийгэм нийтийн анхаарлыг маш татаж байгаа заавал сургах боловсролын хуульд өөрчөлт оруулсан төслийг дахин авч хэлэлцсэн байна. Энэ удаа хэлэлцсэн хоёрдох төсөл нь анхны төслөө бодвол 90 заалттай байснаасаа багсаад 64 заалттай болж, боловсролын тухай хууль, багшийн тухай хуультай давхацсан заалтуудыг хассан бөгөөд олон талын саналын дагуу өөрчлөлт оруулсан юм байна.
БХАТИХ-ын Хууль зүйн хорооны орлогч дарга Жян Чяньгүй 27-ны өдрийн хурал дээр өөрчлөлт оруулсан төслийн талаар хэлэхдээ, БХАТИХ-ын байнгын хорооны 20-р хурал өөрчлөлт оруулсан төслийг анх удаа авч хэлэлцсэний дараа хууль зүйн хороо энэ төслийг муж район хотууд болон төв засгийн газрын холбогдох салбарууд, хэсэг их дээ сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад тарааж санал сонссон байна. Хууль зүйн хороо, боловсрол шинжлэх ухаан соёл эрүүл мэндийн хороо, Хууль тогтоомжийн ажлын хороо хамтран яриа уулзалт зохион байгуулж, төв засгийн газрын холбогдох салбар, БХАТИХ-ын хэсэг төлөөлөгч, дунд бага сургуулийн багш ажилтан болон мэргэжилтдийн санал бодлыг сонссон бөгөөд гол хэдэн асуудлаар холбогдох албартай дахин давтан санал солилцож, судалгаа шинжилгээ хийсэн байна гэжээ.
Удирдах салбарын хариуцлагын дүрэм тогтоосон нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Энэ хоёордох төсөлд " энэ хуулиас зөрчсөн ноцтой хэрэг гарсан, заавал сургах боловсролын хуулийн хэрэгжилтийг харшилсан, нийгэм нийтэд муугаар нөлөөлөх том хэрэг гарсан нөхцөлд Ардын засгийн газрын удирдах хариуцлага бүхий боловсролын засаг захиргааны салбарын хариуцалгтай хүн тушаалаасаа огцорох ёстой" гэж тогтоосон байна. Боловсролыг шударга, тэнцвэртэй хөгжүүлэхийн төлөө, боловсролын зардал болон багшийг тэнцүү хуваарлах зарчим тогтоож, боловсролын эх баялагийг ядуу нутаг болон хүчин чадал муутай сургуульд түлхүү өгөх ёстой гэсэн БХАТИХ-ын Байнгын хорооны хэсэг гишүүд, мэргэжилтдийн санал ч энэ хоёрдох төсөлд тусгагдсан юм байна.
Хэсэг сургууль улсын тогтоолоос зөрчиж, сургалтын хураамж дур таваараа авч байгаа явдалд ард түмэн их саналтай байна, энэ талаар тус хуульд тодорхой тогтоол гаргах ёстой гэж хүмүүс дэвшүүлсэн юм байна. Энэ хоёрдох төсөлд энэ саналыг хүлээн авч тодорхой тогтоол гаргсан байна.
Хот орж ажиллаж байгаа тариачид шиг байнгын бус оршин суугчдын үр хүүхдийн сургуульд орох асуудлыг чухалд үзэж, оршин сууж байгаа газрын засгийн газрын хариуцлагыг чангалах хэрэгтэй гэж хүмүүс дэвшүлсэн юм байна. Энэ талаар тус хуулийн төсөлд орон нутгийн засгийн газар ийм хүүхдэд заавал сургах боловсрол хүртэх нөхцөл хангах хэрэгтэй гэж тодорхой тогтоосон байна.
Тахир дутуу хүүхдийн онцгой боловсролын асуудлыг чухалд үзэж, сургууль байгуулж өгөх болон зардал мөнгөний талаар батлах ёстой гэж хүмүүс санал гаргасан юм байна. Энэ талаар хуулийн төсөлд "шяний шатнаас дээших орон нутгийн ардын засгийн газар хэрэгцээний дагуу онцгой боловсролын сургууль байгуулах юм юу анги гаргаж тахир дутуу хүүхдэд боловсрол хүртээх хэрэгтэй" гэж тогтоосон байна. Үүний зэрэгцээ мөн ийм сургуулийн хүүхдэд зориулах зардал мөнгө нь энгийн сургуулийн хүүхдээс өндөр байх хэрэгтэй гэж тогтоосон байна.
Багшийн эгнээний байгуулалтыг эрчимжүүлж, багшийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн хамт мөн цалин хөлсийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хүмүүс дэвшүүлсэн юм байна. Энэ саналын дагуу хуулийн төөлд " багш болсон хүн хуулийн эрхээ эдлэж үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, ардын боловсролын үйлэстээ үнэнч шударга байх хэрэгтэй. Шат бүрийн ардын засгийн газар байгш нарын цалин хөлсний олгомж, нийгмийн даатгалын харгалзлалыг баталж, ажил амьдралын нөхцөл боломжийг нь сайжруулах хэрэгтэй" гэж тогтоосон байна.
Энэ хуулийн төсөл батлагдах нь Хятадын заавал сургах боловсролын үйлэст ихээхэн үр нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.
|