• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-09 19:09:17    
Ираны цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулахыг чармайх ёстой

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын гадаад харилцааны сайд Ли Жаошин 8-ны өдөр Нью-Йоркд чухалчилахдаа, өнөөгийн байдалд, олон улсын хамтын нийгэмлэг мөн Ираны цөмийн асуудлыг дипломат хэлэлцээгээр дамжуулан эв зүйгээр зохицуулахыг хэлбэрэлтгүй чармайх ёстой. Холбогдох талууд ухаалаг, тэвчээртэй байж хэлэлцээг сэргээхэд чухалтай нөхцөл боломж буй болгох ёстой гэжээ.

    Ли Жаошин Нью-Йоркд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон Герман зэрэг зургаан орны гадаад харилцааны сайд нарын хурал дээр ингэж хэлсэн байна. Ли Жаошин хэлэхдээ, Хятад улс олон улсын цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх систем болон Дундад дорнодын бүс нутгийн энх тайван, тонтвортой байдлыг эрс шийдвэртэй хамгаална. ОУАЭХА-ын Зөвлөлийн холбогдох тогтоол болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргын мэдэгдэл тууштай хэрэгжих ёстой гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг сэргээхийн тулд ОУАЭХА-тай бүх талаар хамтаран ажиллаж, үлдэж байгаа холбогдох асуудлыг шийдвэрлэхийг тэрээр Иранд хүссэн байна. /Хүчит орчуулж, Цэцэн хянав./