Эрхэм сонсогчидоо, одоо "ХОУР-г хэн сайн мэдэх вэ?" мэдэлгийн уралдааны "Гэрэл цацрангуй замнал---ХОУР-гийн хөгжил" гэсэн хоёрдугаар цуврал мэдээлэлийг танилцуулах гэж байна.
Энэхүү мэдээлэлийг нэвтрүүлэхээс өмнө би энэ мэдээлэлтэй холбоотой асуудлын хоёр сэдэвийг хэлэе. Та тэмдэглэж аваарай.
Асуултын гуравдугаар сэдэв: ХОУР дэлхийн хичнээн улс оронд тусгай сурвалжлагчаа ажлуулсан бэ?
Асуултын дөрөвдүгээр сэдэв: ХОУР өдөр бүр гадаадын хичнээн хэлээр нэвтрүүлэг явуулж байна вэ?
20-р зууны далаад оны сүүлчээс Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэр цагаас хойш Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлэг ч нээлттэй хөгжлийн замаар замнаж өдөр ирэх тусам үр нөлөөтөй болж ирсэн байна. Германы "Радио курьер" сэтгүүл ХОУР-ийн Герман хэлний нэвтрүүлэгтээ өөрчлөлт оруулсаныг "алс холын Хятад улсаас ирсэн зөөлөн салхи" гэж зүйрлэн тэмдэглэсэн бөгөөд ХОУР-ийг ард түмэний таашаалыг хүлээсэн радио мөн гэж тэмдэглэсэн байна. Тухай үед "Умард Америкийн радио клуб" нь ХОУР-г дэлхийн хамгийн том радиод тооцож байсан юм.
Хятадын хөгжилийг дэлхийн олон орон ойлгохыг хүсэх тусам ХОУР-ийн мэдээлэлийн агуулага хэлбэрт өөрчлөлт гарч эхэлсэн байна. Хятадын хэвлэл мэдээллэлийн байгуулагын хамгийн хүндтэй шагнал хүртсэн манай радиогийн ахлах редактор ноён Ван Зүөжөү эрэгцүүлэн санаж ярихдаа: "Манай радиогийн нэвтрүүлэг нь дан ганц өнгө аястай байснаасаа баялаг агуулагатай болж, нэвтрүүлэгүүд нь онцгой үзэлтээр дэлхий дахинд үнэн бодитой, хөгжиж байгаа Хятад орныг танилцуулж эхэлсэн юм гэжээ."
Ноён Ван Зүөжөү хорьдугаар зууны 60-аад оны эхээр ХОУР-д ирж ажилласан юм. Нас сүүдэр 70-ыг дөхөж байгаа тэрээр ажлын өндөр амжилтаараа шалгарч манай радогаас гадаадад томилогдсон анхны сурвалжлагчидын нэг болсон юм. Хорь гаруй жилийн өмнөх тэр үеийн явдалыг тэрээр эргэн санаж хэлэхдээ, "сурвалжлагчийн салбар байгуулагдсан тэр өдрөөс бид ажлаа эхлүүлж газар дээр нь очиж мэдээлэл хийсэн юм, бид зүйл бүрийн бэрхшээлүүдийг ялан давж, маш олон мэдээлэлийг тэр даруйд нь өгч байлаа. Женевд Афганистаны энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал тэдгээрийн нэг жишээ нь болж байна. Бид түүнийг мэдээлэхэд оролцосн. Тэр нэвтрүүлэгийг явуулах цаг нь хэлэлцээрт гарын үсэг зурахаас 20 гаруй минут л үлдээд байсан сан..." гэжээ.
1980 оноос эхлээд ХОУР гадаад орнуудад сурвалжлагч ажиллуулж эхэлсэн юм. Хамгийн анхны сурвалжлагчийн салбарыг Японы Токио, Югославын Белградад байгуулсан юм. Гадаадад томилогдсон сурвалжлагчийн дотор дэлбэрэлтийн дуу чимээн дундаас сурвалжлага хийж байсан сурвалжлагчйин нэг, бусадын хүндэтгэлийг хүлээсэн эмэгтэй сурвалжлагч Лю Сүюнь юм. Эх орондоо буцан ирээд ажиллаж байгаа тэрээр тухайн үеийн байдлыг эргэн санаж ярихдаа: "2000 оны 10-р сард Палестин Израилийн мөргөлдөөн болж, тэр нь Газийн зурваст төвлөрч байсан юм. Бид төрийн далбаагаа өргөж Газийн зурвас руу орсон билээ. Нэг Палестин хүн бууны суманд өртөж цус нь асгарч байсаныг бид нүдээрээ харсан. Суманд өртсөн тэр хүн биднээс хэдхэн метрийн зайтай байлаа. Амь насанд маш аюултай газар болохыг би яахын аргагүй мэдэрч байсан юм. Ийм байдал надад ч тохиолдож болзошгүй гэж бодож байлаа. Түүнээс хойших хэдэн жилд би буун дууг олонтоо сонсоч байсан юм" гэжээ.
Одоогийн байдлаар ХОУР дэлхийд нийт 27 сурвалжлагчийн салбар ажилуулж байна. Дэлхий дахинд бий болсон олон үйл хэргийг манай сурвалжлагчид газар дээрээс нь тэр даруйд нь мэдээлэж байна. Гадаадад зориулсан радиогийн ажил төрөл өргөжин тэлэхийн хэрээр ХОУР өдөр бүр нийт 43 гадаад хэлээр 780 гаруй цагийн нэвтрүүлэг хийж, хэлний төрөл зүйл, нэвтрүүлэг хийж байгаа цагийн хэмжээ болон сонсогчидоос захидал авсан тоогоор дэлхийн гурван том олон улсын радиогийн эгнээнд орсон байна.
Өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятадад ирж ажиллаж суралцах, аялаж жуулчлаж байгаа гадаадын хүн ирэх тусам олон болж байна. Тэд нарт Хятадын дотоод гадаад бодлогыг цаг даруйд нь мэдээлж, Хятад орныг зөв ойлгуулж, дотоодынхоо шинжлэх ухаан техник, соёл гэгээрэл боловсрол, гадаадтай харилцах ажил хийж байгаа хүмүүс тэрчлэн залуучууд болон оюутан сурагчидын ажил сурлагад нь тус дөхөм болохын тулд 1984 онд ХОУР хамгийн анх Англи хэлний нэвтрүүлэг явуулж эхэлсэн байна. Уг радио нэвтрүүлэгийн ерөнхий хянагчийн орлогч хатагтай Ван Лү энэ тухай бидэнд танилцуулж ярихад түүний сэтгэл маш өндөр байлаа. "Манай FM-ийн энэ нэвтрүүлэг дотооддоо одоод хүрч иртэл мэрэгжлийн хамгийн өндөр түвшинтэй англи хэлний нэвтрүүлэгт тооцогдоно гэж хэлж болно. Дуу хөгжимийн нэвтрүүлэг, англи хэлний нэвтрүүлэг гээд аль нэгнээс нь авч хэлсэн ч гарцаагүй дотооддоо шинийг үүдсэн нэвтрүүлэг болох юм" гэжээ.
Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлэгийн нөлөө өдөр ирэх тусам өргөжхийн хэрээр ХОУР-д авч хэлбэл долгионы радио явуулах дан ганц арга барил нь хөгжлийн шаардлагыг хангаж чадахаа болисон байна.
1998 онд ХОУР сүлжээний нэвтрүүлэгийн ажил төрөлийг нааштай хийж, олон хэлний вэб сайт ажилуулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар уг вэб сайт нь 43 төрлийн үсэг бичиг, 48 төрлийн хэлний тоон системийн нэвтрүүлэгээр бүрэлдсэн хэлний төрөлөөр Хятад улсдаа хамгийн олон вэб сайт болсон байна.
Бүртгэлээс үзэхэд, гадаадад зориулсан бүх дэлхйин радиогийн вэб сайтын дотроос ХОУР-ийн вэб сайт нь хамгийн их нэр нөлөөтөй гэсэн үзүүлэлт гараад байна.
Дэлхийн олон орны соёлыг Хятад улсад ойлгуулахын тулд гадаад хэлийг сайн эзэмшисэн ХОУР-ийн ажилтад гадаадын роман, кино, олон ангит кино болон эрдэм шинжилгээний зохиол бүтээлийг багтаасан маш олон бичиг материалыг орчуулан хэвлэсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын зарим нэрт зохиол бүтээлийг ч тэд гадаадын олон хэлээр орчуулж, Хятадын соёлыг дэлхийн өнцөг булан бүрт сурталчлан дэлгэрүүлсэн байна. Зарим хүмүүс нь Хятад болон гадаадын соёлын хэлхээ холбоонд тус дөхөм үзүүлэх талаар гаргасан гарамгай амжилтаараа тухайн улс оронд олон хэлбэрээр алдаршин сайшаагдсан байна. Үрдү хэлний редакцйин ахмад нэвтрүүлэгч ноён Лү Шүйлинь тэдний нэг нь юм. 1997 онд Палестины Засгийн газар Лү Шүйлинийг гавьяат сэтрүүлчээр алдаршуулсан байна. Энэ талаар асуухад ноён Лү Шүйлинь маш дарууханаар хариулахдаа: "Би ажлын чөлөө заваараа хийж чаддаг, хийх дуртай ажлаа л хийсэн, тэр нь Хятад Палестин хоёр орон хоорондын соёлын хэлхээ холбоонд тус дөхөм үзүүлэхэд нэмэр болсон бол миний хүсэл биеллээ гэсэн үг юм" гэжээ. Эрхэм сонсонгчидоо, одоо би танд хоёрдугаар цуврал мэдээлэлд холбоотой асуудлын хоёр сэдэвийг дахиж хэлэе. Та тэмдэглэж аваарай.
Асуултын гуравдугаар сэдэв: ХОУР дэлхийн хичнээн улс оронд тусгай сурвалжлагчийн цэгтэй вэ? Асуултын дөрөвдүгээр сэдэв: ХОУР өдөр бүр гадаадын хичнээн хэлээр нэвтрүүлэг явуулж байна вэ? Эрхэм сонсогчидоо, сая "ХОУР-ийг хэн сайн мэдэх вэ?" мэдэлгийн уралдааны Гэрэл цацрангуй замнал--- ХОУР-гийн хөгжил гэсэн хоёрдугаар цуврал мэдээлэлийг нэвтрүүллээ. \Номин бэлтгэв\
|