• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-10 17:43:08    
Түрүү булчирхайг хамгаалахад өдөр бүрийн 3 алим туслана

Хятадын Олон Улсын Радио

    Нас ахиж, үс бууралтахын хэрээр, тун олон эрэгтэйчүүд түрүү булчирхайн архаг үрэвсэлд нэрвэгддэг байна. Шээс чавдаглах, хэвлий харвинтах зэрэг нь эрчүүдийн тав тухыг алдагдуулдаг. Ийм байдалд, жинхэнэ сайн эмнэлэгт очиж эмчлүүлхээс гадна, цайрын элемент элбэгтэй алимыг байнга идэж байх нь түрүү булчирхайн үрэвслийг эмчлэх сайн арга байгаа юм, үүнийг "Алимаар эмнэх" арга гэдэг ажээ.

     Түрүү булчирхайд байгаа цайр бол хамгийн чухал бичил элемент юм. Холбогдох материалд тэмдэглэснээр, цайрын цус болон түрүү булчирхайд агуулагдаж байгаа хэмжээний их бага байх нь түрүү булчирхайн бактерийг эсэргүүцэх, бактерийг устгах чадавхтай шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл, түрүү булчирхайд цайр хэдий элбэлг байх тутам бактерийг эсэргүүцэх түүний чадал нь төдий сайн байдаг гэсэн үг юм, хэрвээ түрүү булчирхайн архаг үрэвсэлд нэрвэгдэх юм бол цайр агуулагдах хэмжээ нь тодорхой хэмжээгээр буурах болно.

     Гадаадын клиникийн анагаах ухааны судлаачдын илрүүлснээр, үүнийг байнга хэргэлдэг цайрын нарлагатай эм бэлдмэлээр эмчлэх аргатай зэрэгцүүлбэл, алимын шүүс уух нь цайрын найрлагатай эм бэлдмэлээр эичлэхээс нэн илүү үр ашигтай байна. Үүнээс гадна, харш нөлөөгүй, шингээлтэд ч сайн байгаа болохоор өвчтэй хүмүүст маш их таалагдаж, тун амархан хүлээн авч байна. Алимын шүүс өтгөн байх тутам эмчилгээний үр ашиг нь төдий сайн болж байгаа юм. Иймээс алим гэдэг амтат жимсээр түрүү булчирхайн архаг үрэвсэлийг эмчлэх аргыг холбогдох эрэгтэйчүүд дуртай хүлээн авах болно.

     Түрүү булчирхайн архаг үрэвсэлд нэрвэгдсэн хүмүүс алим гэдэг амтат жимсийг байнга идэж байхыг эмч нар ч санал болгож байгаа юм. Жишээлбэл, өдөрт 3-5 алим идэх ч юм уу алимын өтгөн шүүсийг ямагт уугаад байвал архаг өвчнөө анагаахад тун ашигтай юм. \Л.Буянтогтох орчуулав\