Бээжингийн зүүн дүүрэгд эртний эдлэл хэрэгсэл, зураг, гар урлалын бүтээл зардаг зах -- ПаньЖяюаний зах гэж байдаг. Сүүлийн жилээс энэ захад гоё гоё өмсгөлтөй үндэстний цөөнхийн хүмүүс харагдах болж, зарим нь бас англи хэлээр гадаадын хүмүсстэй үнэ хаялцаж байдаг. Тэдний дийлэнх олонх нь хатгамал сайхан хатгадаг мөнгөн эдлэл сайхан урладаг Хятадын баруун өмнөд нутгийн Мяочууд болно.
Сурвалжлагч ПаньЖяюаний захад Мяо үндэстний лангүйн дэргэт хүрвэл, нисч байгаа эрвээхэй, гарьд, янз бүрийн цэцэг навчийн хэ зурагтай ээмэг, хүзүүний зүүлт, бугуйвч зэрэг уран нарийн хийцтэй мөнгөн эдлэл харагдна. Сурвалжлагч Лүн Гүй, Тан Шэнмэй гэдэг Мяо үндэстний нөхөр гэргий хоёрын лангүйн дэргэт ирвэл манай Мяо үндэстний эмэгтэйчүүд баяр дурсгал хурим найрын үеэр мөнгөн эдлэлээр гоёлон янзлах заншилтай юм. Иж бүрнээр гоёлолж янзлахад мөнгөн эдлэлийн хүндийн жин арван таван килограмм орчим байдаг. Манай Мяо үндэстэнд авч хэлбэл мөнгөн эдлэл нь гай барцад арилгах ач холбогдолтой юм гэж гэргий нь танилцуулж байлаа. Гоёлолын эдгээр мөнгөн эдлэлийг нутгийн уран дархан хийсэн юм, бид нутгаасаа бараа оруулж байна. Эдгээр гоёлолын мөнгөн эдлэлийн дотор хамгийн илүү цаг хүч хөдөлмөр зарцуулж урладаг нь хзүүний зүүлт юм гэж нөхөр нь танилцуулж байдаа.
Лүн Гүй нөхөр гэргий хоёрын лангүйгээс ойрхон байгаа өөр нэг лангүйн дэргэт хүрвэл нэг хөгшин бараа худалдахын зэрэгцээ улавч дээр хатгамал хатгаж сууна. Тэрээр Жан Тинлань гэдэг. Хатгамалтай эдгээр зүйл нь адил бус зориулалттай байдаг. Заримыг нь хана, үүд хаалга дээр гоёлол болгож өлгөнө. Охидын хатгамалтай гар цөнхнүүд ч бий. Бас Мяо үндэстний хүүхэд үүрэх хатгамал уут байна гэж настан танилцуулж байлаа.Тэрээр хэлэхдээ, манай нутаг Гүй Жөүд эмэгтэйчүүд бүр хатгамал хатгадаг болохоор эдгээр хатгамал гоёлолын зүйл орон нутагт үнэ хүрэхгүй, Бээжинд манай Хятадын хүн сонирхолтойгоор барахгүй гадаадын хүмүүс ч их сонирхож авдаг гэж дуулаад бид энд ирж зарж байна гэжээ.
Бээжингийн ПаньЖяюаний захад Лүн Гүй нөхөр гэргий, настан Жан Тинлань шиг Мяо үндэстний онцлогтой мөнгөн эдлэл, хатгамал урлалын бараа бүтээгдэхүүн зарж байгаа Мяочууд олон бий. Сонсогчид та бүхний хэн нэг нь Бээжинд ажил явдлаар ирэхдээ зав зайтай болж сонирхол төрвөл Бээжингийн Пань Жяюаний захад морилон саатаж Мяочуудын мөнгөн эдлэл гоёлолын зүйл, хатгамал урлалтай танилцна уу. Урангоо орчуулж бэлтгэв
|