• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-11 15:05:38    
Турзменистан

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 491 мянга 200 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2004 оны 12-р сарын байдлаар 6 сая 525 мянга 800. Гол үндэстэнд Туркмен үндэстэн 94,7 хувь, Узбек үндэстэн 2 хувь, Орос үндэстэн 1,8 хувь байгаагаас гадна Казак, Армени, Татар, Азарбайжан зэрэг 100 гаруй цөөнх үнднмтэн байпаг. Туркмен хэл бол албаны хэл, Орос хэл бол түгээмэл хэрэглдэг хэл. Олонх үндэстэн нь Исламын шашин шүтэж, Орос болон Армени үндэстэн Үнэн алдартаны шашин шүтдэг.

     Нийслэл: Ашхабад, 2004 оны 5-р сарын байдлаар 840 мянган хүн амтай. 1-р сард дунджаар 2,1 хэм дулаан, 7-р сард дунджаар 30,7 хэм халуун.

     Төрийн тэргүүн: Сапармурат Атаевич Ниязов, 1990 оны 10-р сарын 27-ны өдөр ерөнхийлөгчээр сонгогдож, 1992 оны 6-р сарын 21-ний өдөр дахин сонгогдов. 1994 оны 1-р сарын 15-ны өдөр болсон бүх ард түмний санал асуулгаар түүний бүрэн эрхийн хугацааг 2002 он хүрдэл сунгав. 1999 оны 12-р сард, Туркменистаны Ардын зөвлөл болон Парламент хамтарсан тогтоол бадалж, Ниязовт "ерөнхийлөгчийн эрхийг хязгаргүй урт хугацаа хэрэглэх" бүрэн эрх олгосон байна.

     Чухал баяр дурасгалын өдөр: шинэ жил – 1-р сарын 1-ний өдөр. Дурасгалын өдөр (1881 онд хаант Оросын цэргийг эсэргүүцэн байлдаж амь үрнгдсэн Туркмен хүмүүсийг дурасган тэмдэглдэг) – 1-р сарын 12-ны өдөр. Төрийн далбааны өдөр (мөн ерөнхийлөгчийн төрсөн өдөр) – 2-р сарын 19-ний өдөр. Тусгар тогтнолын өдөр – 10-р сарын 27-ны өдөр. Төвийг сахисан өдөр – 12-р сарын 12-ны өдөр.

     Ерөнхий байдал: төв Азийн баруун өмнөд хэсэгт оршидог далайд гарцгүй орон. Хойшоо болон зүн хойшоо Казакстан, Узбекстантай хил залгаж, барууншаа Каспын тэнгист хүрч, Азарбежан, Оростой тэнгисээр аласлаж байна. Өмнөшөө Ирантай хил хнийлэж, зүүн өмнөш Афганистантай хөршилж байна. Нутаг дэвсгэрийн 80 хувийг элс манха эзэлж байбаг.

     Түүхэн дээр Перс хүн, Македони хүн, Турк хүн, Араб хүн, Монгол хүн энд цөм улс байгуулж өнгөрөв. 15-р зуунд Туркмен үндэстэн үндсэндээ бий болон бүрэлдсэн байна. 19-р зууны 60-аад оны сүүлчээс 80-р оны дунд үе хүртэл хэсэг нутаг нь Оросын харианд байв. Туркменичууд 1917 оны 2-р сарын хувьсгал болон Октябрийн хувьсгалд оролцож, мөн оны 12-р сард зөвдөдийн засаг байгуулав. 1924 оны 10-р сарын 27-ны өдөр Зөвлөлийн Засагт Социалист Бүгд Найрамдах Туркменистан Улс байгуулагдаж, ЗХУ-т нэгдэв. 1991 оны 10-рсарын 27-ны өдөр тусгар тогтнож, улсын нэрээ "Туркменистан" гэж өөрчлөв. Мөн оны 12-р сарын 21-ний өдөр Тусгар Улсуудын Холбоонд нэгдэв. 1992 оны 3-р сарын 2-ны өдөр НҮБ-д нэгдэв. 1995 оны 12-р сарын 12-ны өдөр НҮБ-ын 50-р чуулган тогтоол баталж, Туркменистан бол өнө батын төвийг сахигч орон мөн гэж хүлээн зөвшөөрсөн байна. \М.Цэцэн бэлтгэв\