Хоёр хоног болсон Тайвань хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалт тун саяхан Бээжинд болсон байна. Чуулга уулзалт нь хоёр эргийн эдийн засаг худалдааны солилцооны хоёр эргийн эдийн засагт үзүүлэх нөлөө, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа, шууд нислэг хийх, аялал жуулчлал болон банк санхүү зэрэг асуудлыг авч хэлэлчсэн бөгөөд хоёр эргийн эдийн засгийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх хамтын санал тохиролцсон байна. Чуулга уулзалт дээр Хятадын эх газар бас Тайваний ах дүү нарт хөнгөлөлт үжүүлсэн 15 бодлого арга хэмжээ зарласан байна. Өнөөгийн эдийн засгийн даяаршлын өмнө Тайваний хоолойн хоёр эрэг харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бүх талаар гүнзгийрүүлж, хамтаар цэцэглэн хөгжих хэрэгтэй гэж хуралд оролцсон зүтгэлтэд үзэж байна.
Эдийн засгийн даяаршил болон бүс нутгийн интеграцчлал бол өнөөгийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн их хандаш, энэ нь бас дэлхийн эдийн засаг нийгэмд маш их аз тохиол, өрсөлдөөн учруулж байна. Хятадын Га Миндан намын хүнтэд дарга Лянь зань чуулга уулзалт дээр үг хэлэх үе хэлэхдээ, нийм байдлын өмнө Тайвань хоолойн хоёр эрэг давуулаг талаа харилцан нөхвөрлөж, харилцан ашигтай байх зорилтод хүрэх хэрэгтэй гэжээ.
20-р зууны жираад оноос эхлэн Тайваний эдийн засаг бараг 40 жилийн хугацаанд дээд хурдаар хөгжиж, жилийн өсөлт нь 9%-д хүрч, "Азийн дөрвөн бар"-ын тэргүүнд орсон байна. Гэвч 2000 онд, Минь Жиндан нам тайзнаа гарснаас хойш, улс төрийн талаар Тайваний хоолойн хоёр эргийн ард иэргэдийн хүсэл эрэмзлэлээс зөрчсөн "Тайванийг тусгаар тогтнуулах" замаар явж, эдийн засгийг хөгжүүлэх талаар ямарч үйлдэл үжүүлж чадсангүй, Тайваний эдийн засаг жил дараалан буурч, өсөлтийн хэмжээ бураад 3%-д хүрч, ажил үгүйдэл их газар авч байна. Тайваний Жүн хуа эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх ноён Иэ Ваньан хэлэхдээ, ийм байдалд Тайвань хэрвээ эх газартай эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхгүй юм бол Тайваний эдийн засаг аюулын хүвээнд хүрэх болно гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын эх газрын нааштай дэмжлэг доор хоёр эргийн худалдааны өсөлт түргэн өсөж байна. 2005 онд, Тайваны гадаад эдийн гасгийн худалдааны нийт хэмжээ 371 тэрбум ам.долларт хүрч, үүнд Хятадын эх газартай хийсэн худалдааны хэмжээ 91 тэрбум 200 сая ам.долларт хүрч, худалдааны ашгийн хэмжээ 51 тэрбум 100 сая ам.доллар болсон байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\
|