Хятадын цагаан хэрэм нь хүн төрөлхтөний түүхэнд бий болсон хамгийн агуу их байрилгын нэгийн хувиар дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн юм.
2000 гаруй жилийн өмнө үхлүүлж олон зуун жил байгуулсан энэхүү аугаа том барилгатай холбоотой их олон үлгэр домог байдаг.
Манай тооллын өмнөх 221 онд Чинь Шихуан бүх Хятадыг нэгтгэж, Хятадын анхны фиодалын хаант төрийг байгуулсан юм. Тэгээд хил хязгаар нутгаа хамгаалах гэж өмнө байсан төр улсуудын байгуулсан цагаан хэрмүүдийг хооронд нь холбуулсан байжээ. Энэ тухай домогт: Чинь Шихуангийн их түшмэл хааны төлөө их зүтгэдэг байж л да. Хааны баруун ордны хатан нь маш хэцүү хүн байсан тул "түүнээс болгоох хэрэгтэй. Тэрээр эрхэнд тань дурлаж магадгүй" хэмээн хаантанд сануулахыг хүсэвч, хаантан тэр хатандаа их хайртай тул шууд хэлж чадахгүй бохимдож, нэг өдөр хаантантай ярьж суухдаа: "хаантан минь, тэнгэрийн хишиг таны буянаар улс орон маань амгалан тайван сайхан л байна. Гэхдээ юумыг өмнөөс нь бодож байх нь дээр юм болбау гэж бодох юм" гэсэнд хаантан: "чи юу хэлэхгээд байна?" гэж асуусанд тэрээр тулгамдаж: "та ар талаа хичээгээрэй" гээд хэлчигсэн юм гэнэ. Энэ түшмэл уул нь хаантныг арын ордон буюу хатнаасаа болгоомжил гэж ятгасан байж л да.
Тухайн үед умардын нүүдэлчин үндэстнүүд Хятадын хил хязгаар нутгийг дайран довтолж байсан тул хаантан түшмэлийнхээ хэлсэн "ар талаа хичээгээрэй" гэснийг нь ар талын хил нутгаа хамгаал гэж байна хэмээн ойлгосон аж. Ингээд өмнө нь байсан хэрмүүдийг холбуулж, их цагаан хэрэм болгосон гэнэ. Үүнд нь нөгөө баруун ордны хатан нь их халуунтай оролцож, алтан шивхээрээ нарыг тулж, 70 хоногоор нэг өдөр хийж, ард олныг маш их гасалган зовоосон гэнэ. Тийм болохоор цагаан хэрмийг байгуулахад оролцсон их олон хүн ажлын ачаалалд дарагдаж, амь насаа алдсан аж. Тэгэж нас барсан хүмүүсийг бүхнийг нь мөн хэрэм дотор хийж оршуулсан гэдэг. Энэ тухайд бас "Мэн Жяннюй нөхрөө хайсан" гэдэг сайхан домог байдаг юм. Тэр нь юу гэвэл: Мэн Жяннюй гэдэг бүсгүй шинэхэн ураглаад байсан чинь гэнэт гочиг ирж нөхрийг нь хэрэм байгуулах албанд барьж аваачижээ. Мэн Жяннюй нөхрөө хэчнээн жил хүлээсэн боловч юр бараа сураггүй тул тэрээр цагаан хэрмийг даган нөхрөө хайж уйлан хайлан гүйж явсанд гэнэт нэг хэсэг хэрэм нурсан гэнэ. Нөхрийнх нь хүүр харин тэр дотор байсан аж.
|