Сайн байцгаана уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд эрхлэн явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Өвөр монголын ардын дууны доторхи шашин суртахууны тухай дууны талаар танилцуулах болно.
Обьектив ертөнцийг хийсвэрээр тусгаж, тэнгэр бурхан сүнс сахиулсан зэрэг зүйлст шүтэлгээ болгож, хувь заяаг итгэн үнэмших нэг зүйлийн үзэл ухамсарын хэлбэрийг "Шашин" гэх үгэнд тайлбарладаг. Шашин суртахуун бол түүхийн бүтээгдэхүүн юм. Балар эртний нийгэмд, хүмүүс зүүдэнд тодорсон зарим хэрэг үзэгдлийг тайлбарлаж чадахгүйдээ, түүнийгээ "Сүнс"-ийн үйлдлээс болов гэдэг. Энэхүү аазгай танилтаас болж, хүмүүсийн сэрэхүйд анхны шашин суртахууны үзэл бий болсон байна. Шашин суртахууны тухай ардын дуу мөн энэ үндсэн дээр үүссэн ба шарын шашны дуунд лам хуваргийг ёжолж хошигносон агуулгатай, бас хүн ардын сүсэг бишрэлийг илтгэхээр сэдэв авсан байдаг. Бөөгийн шашинд мөнх тэнгэр, нар сар, одон гараг, газар дэлхий, гал дээдэс зэрэг олон агуулгыг хамарч байгаад, бөө итганы урилга дуудалга, мөргөл даатгалын зуршил ёсыг урлагчилан илтгэдэг байна.
1. Шарын шашны тухай дуунаас жишээ татаж яривал, Байран ардын "Ялгуусан эрхэт" гэдэг дуунд ингэж дуулдаг байна:
"Ялгуусан эрхэт Далай балма Илэнт туулсан Мил богд, Ялгалгүй Бацар дар Ямагт манийгаа өршөө дээ....."гэх мэтчилэн дуулдаг байна.
2. Бөөгийн шашны тухай дуу: Бөөгийн шашны дуу нь шарын шашны дуу шиг бодож санасан төдийгээр зохиогдох биш, харин тогтсон агуулга сэдвийн хязгаарлалтай байж, бүтнээр юм уу дэс дараалалаар дуулагддаг. Ямар цаг, ямар үе, ямар дууг яаж дуулаж илтгэх нь Бөөгийн шашны сутхуунаас илэнт шаарддаг байна. Жишээлбэл "Андай"-г мөн тогтсон явцаар гүйцэтгээдэг байна. /Хүчит бэлтгэж редактарлав./
|