• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-12 14:32:07    
Бээжин хотын цайны соёл

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин хот нь Хятадын эртний таван төрийн нийслэл, өнө удаан түүхтэй юм. Бээжин хотод цай тариж үйлдвэрлдэггүй хэдий ч олон нутгийн цайны соёлыг хуримтуулсан төв байж болзошгүй юм. Энэ нь Бээжин хотын статус болон сүй танигийн төрөөс хойш буй болсон нэг өдөр ч цайнаас салж чадахгүй зан дадгалтай нягт холбоотой юм.

     Бээжинчүүдийн цайны соёл нь нарийн гудам дах хуучин цайны мухлагт тодорхой харагдах юм. Тэр нь Бээжин хотын оршин суугчдын цай ууж амрах, үлгэр дуу сонсох таатай газар бөгөөд ардын зай ааль, түүх соёлтой бүрэн танилцах боломжтой юм. Тухайн жилүүдэд бүх хотын өнцөг буланд янз бүрийн цайны мухлаг тархан байж, үйлчилгээ хэрэглээ нь бүрэн хангалтай юм. Зарим нь цай зархаар голлуулж, наймаачид гар урлагчдын цуглаанд зориулсан байдаг. Зарим нь үлгэр яриж сий дуулхаар голлуулсан байдаг. Баян эрхэм улсууд нь энд ирдэг бангын зочин юм. Тянчионы орчмын жижиг цайны мухлагт цай ууж тоглоом тоглодог улсуудын зонхилох олон нь эгэл иргэд юм. Зуны халуун цаг болоход Ши Ца Хай нуурын баруун эргэд цайны мухлагнууд оочирлож, сүмийн хурал, найр наадам дээр ч улирлын чанартай цайны мухлаг ажилладаг.

     Цаг хугацаа улиран өнгөрч, өнөө Бээжин хотын хуучин цайны мухлагийг олоход хэцүү болсон хэдий ч цайны мухлаг гэх соёлын хэлбэр нь уламжлагдан ирж, цаашид хөгжсөн байна. Хүмүүс Лао Шэ, Тян Чио Лэ зэрэг цайны мухлагт цай амтлахын үеэр урт цамц өмссөн эрэтэй эмэгтэй үйлчлэгч халуун усны сав аваад нааш цааш ус нэмж байх харагдах бөгөөд Бээжингийн онцлогтой хошон шог, бээжин сийгийн тоглолтыг сонирхож болох юм. Гэвч нэн олон цайны мухлаг нь орчин үеийн хүмүүсийн амьдралын онцлогт зохицсон байна. Эдгээр цайны мухлаг нь эртний янз бүрийн цайны мухлагийн онцлогийг ерөнхийлж, ууж идэх, яриж суух, тоглоом тоглохыг хамтадган, хэрэглээний төвшин нь ч олон түмний хүлээн авч чадах хэмжээнд байдаг. Яг үнэнийг хэлэхэд, жинхэнэ цай амталж чадах хүн цөөн байдаг хэдий ч хүмүүс шинэ мягийн цайны мухлагийн орчинд татагдан өөрийн эрхгүй очдог.