• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-12 14:35:25    
Олон улсын хөдөлмөрчдийн баярын тухай

Хятадын Олон Улсын Радио

    Эрхэм сонсогчид оо, та бүхэн олон улсын хөдөлмөрчдийн баяраа сайхан тэмдэглэж өнгөрөөв үү, Хятад орон олон улсын хөдөлмөрчдийн баяраа яаж өнгөрөөж байгаа талаар та бүхэндээ түрүүчийн нэвтрүүлгээр танилцуулсан билээ. Тавдугаар сарын нэгний олон улсын хөдөрмөрчдийн баярын дараахан тавдугаар сарын дөрвөнийн өдөр Хятадын залуучуудын баяр тохиолоо. Тэгээд энэ удаа та бүхэндээ Хятадын залуучуудын баярын талаар танилцуулахаар бэлтэглээ. Хятадын залуучуудын баяр ямар түүхэн үйл явдалтай холбоотойгоор бий болсон талаар та бүхэндээ танин мэдхүй чанартай материал хангахаар зорисон юм энэ удаа.

     Тавдугаар сарын дөрвөний Хятадын залуучдууын баяр нь 1919 оны Хятадын залуучуудын эх оронч тэмцэлтэй холбоотой юм. 1919 оны өдөр Англи, Америк, Франц, Япон дөрвөн орон Парист хуралдаж, Хятадын зүүн нутгийн Шань Дун мужийг Германий мэдлээс Японы мэдэлд шилжүүлэхээр шийдсэн байна.

     1919 оны тавдугаар сарын дөрвний үдээс өмнийн арван цагт олон их дээд сургуулиудын оюутад хууль зүйн тусгай мэрэгжлийн сургуулийн хаалганд уулзаж, яамар замаар жагсаал явуулахаа тогтожээ. Эх орноо худалдсан хэрэгтнийг хүчээр залхаахаар шийдсэн оюутан залуус гэрээсээ бичээд үдээс хойшийд нэг цагийн үеээр Бээжингийн их дээд сургуулиудын 3000 гаруй оюутан дөрвөн зүг найман зувхисаас Тянь Ань Мэний өргөн талбайд цугларч "эх орны дархан нутаг дэвсгэр Чинь Даог минь Буцааж өгөхтүн" гэж цусаар бичсэн оозон өргөж, Англи, Франц, Италь зэрэг орноос Хятадад суугаа элчин сайдын яам руу мордов. Эдгээр оюутад замдаа цэрэг цагдаа нартай ширүүн мөргөлдөөн үүсч, улсаа худалдсан урвагч Цао Ру Линийн гэрт байсан Японы консулыг нэвширтэл нь зодож, Цао Ру Линий гэрийн түймэрдсэн байна. Үүний улмаар 32 оюутан баривчилагдсан юм. 5-р сарын 5 ны өдөр Бээжингийн бүх их дээд сургууль хичээл хаясан байна. Сүүлд нь Бээжин хотын хэмжээнд их цар хэмжээний ажил хаялт болж, тухайн үеийн засгийн газар аргагүйн эрхэнд улсаа худалдсан урвагчидыг тушаалаас нь огцруулж, Парист хуралд оролцож байсан Хятадын төлөөлөгч нарт цахилгаан утас илгээж улсаа худалдсан гэрээнд гарын үсэг зурахгүй байхыг тушаасан байна. Энэхүү түүхийн томоохон үйл хэргийг дурсгахын төлөө БНХАУ-ын засгийн газар 1949 оны 12-р сарын 1-ний өдөр 5-р сарын 4-ний өдрийг Хятадын залуучуудын баяр болгохоор албан ёсоор тогтоосон байна.