5-р сарын 1-нд Германд өндөрлөсөн дэлхийн ширээний теннисийн тоглолтод Хятадын ширээний теннисийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид титэм хамгаалж, аварга болсон байна. Тоглолтын дараа Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын даргын орлогч бөгөөд ширээний теннис өдөн бөмбөгийн газрын дарга Цай Чжэнхуа болон Хятадын эмэгтэй багийн гол дасгалжуулагч Ши Чжихао дэлхийн ширээний теннисийн тогтолцоонд холбогдуулан үзэлтээ ярьсан байна.
Хятадын биеийн тамир сдортын ерөнхий газрын даргын туслах бөгөөд ширээний теннис өдөн бөмбөгийн зарын дарга Цай Чжэн хуа хэлэхдээ: дэлхийн эрэгтэйн ширээний теннисийн тогтолцоонд нэг их хувьралт гараагүй байна. Ази Европын тамирчид гол болж, түвшин ойр байна. Энэ удаагийн тоглолтын эхний дөрөвд Азийн 3 баг Европоос Германы баг л орсон боловч ерөнхийд нь авч үзвэл Европын хүчин дор биш, тэдний хүчин чадал тэнцвэртэй байна. Харьцуулж хэлэхэд, Азийн хэт зэрэглэлийн тамирчин харьцангуй олон байгаа. хөгжлийн талаас харахад, Европын залуу тамирчдын хөгжил Азийнхаас удаан байна гэжээ.
Хятадын эрэгтэй багийн гол дасгалжуулагч Лю Гүөлян хэлэхдээ, Герман, Өмнөд Солонгосын баг хүчин чадалтай байгаа. Өмнөд Солонгосын багийн хүчин тэнцвэртэй. Хятадын баг тэднээс нэг их давуу талтай биш. Францын багт ахмад тенничин олон байна. Техникийн талаар тийм хүчирхэг биш ч арга туршлагатай байна . Шведын багт ахмад тамирчин олон байна. Варднер дөчөө хүрчихээд бас тоглож байна. Энэ нь Шведын багийн хүчин буурч байгааг харуулж байна. Германы багт залуу тамирчин олон, омог зориг оргилж байна. Хятадын умдгайлж болошгүй баг болно гэжээ.
Хятадын эмэгтэй багийн гол дасгалжуулагч Ши Чжихао хэлэхдээ, дэлхийн эмэгтэйчүүдийн ширээний теннисийн тогтолцоонд Азийн тамирчид голлож байна. Хятадын багаас гадна Хятадын Сянган, Өмнөд Солонгос, Хойт Солонгос, Японы багууд зохих хүчин чадалтай байна гэжээ. Тэрээр хэлэдээ, Европын зарим залуу тамирчид нэлээд их нөөцтэй, гэхдээ техникийн талаар тутагдаж байна гэжээ.
|