• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-15 15:15:49    
Хятадын хнмжээний үнэт цаасны ажил төрлийн өөрийгөө хянан удирдах байгууллага

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын үнэт цаасны ажил төрлийн хөгжлийн түүхэн дээрэх анхны өөртөө хяналт тавин удирдах байгууллага бол 1991 оны 8-р сарын 28-ны өдөр Бээжинд байгуулагдсан Хятадын үнэт цаасны ажил төрлийн нийгэмлэг болно. Хтяадын үнэт цаасны ажил төрөл тэр үеэд 10 гаруй жилийн хөгжлээр дамжаад үнэт цаас тархаасан хэмжээ нь нийт 200 турбум юаньд хүрч, үнэт цаасны арилжааны нийт хэмжээ нь 50 тэрбум юаниас давж байжээ.

    Эх газарт байгуулагдсан үнэт цаасны анхны бирж: Хятадын эх газарт байгуулагдсан үнэт цаасны анхны бирж бол 1990 оны 12-р сарын 19-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн Шанхайн үнэт цаасны бирж болно. Эхний ээлжийн гишүүнд Шанхай, Шаньдүн, Шэньян зэрэг газар болон Хятадын хэмжээний банк санхүүгийн байгууллага орсон байна.

     Европын бондын зах зээрд орсон анхны банк санхүүгийн байгууллага: Европын бондын зах зээрд орсон Хтяадын анхны банк санхүүгийн байгууллага бол Гуандүнгийн олон улсын итгэмжийн хөрөнгө оруулалтын компани болно. Тус компани нь 1987 оны 8-р сарын 21-ний өдөр Шянганд гадаадын олон банктай 50 сая ам.долларын бонд гаргах хэлэлцээр байгуулж, хуримтуулсан хөрөнгө мөнгөө гол болох бүтээн байгуулалтын төсөлд хэрэглсэн байна.

    Тариачдын харилцан туслалцах даатгалын анхны хоршоо: Хятадын тариачдын байгуулсан харилцан туслалцах даатгалын анхны хоршоо бол 1987 оны 5-р сард албан ёсоаар байгуулагдсан Шаньши мужийн Тайюань хотын хойт дүүргийн Хөдөө аж ахуйн харилцан тулалцах даатгалын хоршоо болно. Энэ бол Хятад улст анха удаа байгуулагдсан тариачдын өөрийн баталгаагаар гол болгсон хөдөө тосгоны даатгалын харилцан туслалцах байгууллага юм. Энэ даатгалын хоршоо байгуулагдсан явдал нь Хятадын хөдөө тосгоны даатгалын ажил төрөл цо шинэ салбарт алхам хийснийг харуулж байна. Энэ даатгалын хоршооны даатгалын санд тариачид хувь оруулах, хамт нийт нь дэмжих, улсаас туслах зэрэг аргаар нийт нэг сая 250 мянган юань хуримтуулсан байна. Үүнийг голцуу хөдөө аж ахуйн даатгал эрхэлэх, их гай гамшгийн нөхвөр олгох зэрэгт хэрэглэж байжэ.

     Шяны шатны анханы даатгалтай хот: Хятадын шяны шатны анханы даатгалтай хот бол Өвөр Монголын Өөртөө Засах Районы Түнляо хот (өнөөгийн Түнляо хотын Хорчин дүүрэг)юм. Энэ хотын аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгө, машин унаа, хүний бие, гэр бөлийн эд хөрөнгө зэрэг дөрвөн төрлийн даатгалын ажил тарал нь 1989 оны 8-р сард цөмөөрөө тогтоосон бариамжаанаас давсан байна. Түнляо хотд үйлдвэр аж ахуйн нэгж 1000 гаруй байж, хотын бүх үндэсэн хөрөнгө нь 10 тэрбум юаньд (тухайн үеийн ханшаар)хүрч байсан бөгөөд үр тарианы чухал бааз юм. 1988 онд нэг цаасны үйлдвэрт галын аюул гарч маш их хохирол учруулсан боловч гамшиг гархаас өмнө даатгуулсан учраас хоёр сая гаруй юаний төлвөр авч маш түргэнээр үйлдвэрллээ сэргээсэн байна. \М.Цэцэн бэлтгэв\