• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-15 15:27:08    
Суудлын машин гоёлж янзлах моод болж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улсад хувийн унаатай хүн олширохын хирээр сүүлийн жилээс унаа машинаа гоёлон янзалх нь моод болж ,элдвийн хээ зурагтай, олон янзаар гоёлон янзалсан машин гудамжаар давхин өнгөрөхөд хүмүүсийн хараа аяндаа эдгээр машин дээр тусах боллоо. Бээжнгийн баруун дүүрэгт байрлах 100 гаруй ам метр талбайтай авто засварын газар засвар чимэглэлийн 700 гаруй пүүс ажиллаж өдөрт хүн цовролдон хөл хөгжөөн ихтэй байна.

     Фэй Кай гэдэг авто засвар чимэглэлийн пүүсний барааны тавиур дээр авто машины олон зүйлийн эд анги дүүртэл тавьж, арав гаруй ажилчин хэрэглэгчидэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, зарим нь компьютер дээр авто машины чимэглэлийн зураг төсөл хийж байлаа.

    Уг пүүсийн захирал Гүэ Пин сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, өнгөрсөн жилээс манай пүүсийн худалдаа наймай хөл хөгжөөнтөй болж машинаа гоёлж янзлах хүн олон болсон. Бид сард барга 60-70 машинд гоёлон янзлах засвар хийж байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх олон нь залуучууд юм. Гол нь машины гадар дүрхийг нэн гоё болгож, хөдөлгүүрийг хурдан болгож байна гэжээ.

    Бээжингийн гудамжаар арслан бүргэд зэрэг олон зүйлийн амьтан юм уу янз янзын шинэ сонирхолтой хээ зураг наасан, машины хамарыг бэхлэсэн, орой дээрээ ачааны тавиур, антенн, арын жигүүр угсруулсан суудлын машин давхих нь олон болсон байна.

    Суудлын машиныг гоёлж янзлах нь гадаад оронд төдий шинэ сонин зүйл биш болжээ. Бүр эхний үеийн тамирчид авто машины уралдаан тэмцээнд сайн амжилт олохын төлөө машиныг гоёлн янзанлж, цахилгаан үүсгүүр нэмэж угсуулан хурдацыг нь түргэтгэж байсан юм. Хятад улсад машин тэрэг гоёлж янзлах нь хожимтуу шиг эхлэж, гол нь залуучууд уралдааны машиныг сонирхож өөрийн унаагаа бусадаас ялгатай болгох гэж гоёлж янзалж байгаа юм.

    Авто машин гоёлж янзлах нь мөн ч Хятад улсад шинээр хөгжиж байгаа ажил төрөл болох юм. Засгийн газраас авто машиныг өөрчлөн засвар хийхэд зарим нарийн дүрэм тогтоол хязгаарлал тогтосон юм. Жишээлээд хэлбэл, бүртгүүлсэн авто машины бүтэц, шинж тэмдэг, хэлбэр загварыг өөрчилж болохгүй, цахилгаан хөдөлгүүрийн номер, ялгах төлөөний тэмдэг зэргийг өөрчилж болохгүй гэж тогттсон байна. Иймээс Хятад улсад унаатай хүмүүсийн унаагаа гоёлон янзлах нь гол нь гадар хэлбэр дүр жишээлээд хэлбэл өөрийн сохиролын дагуу арслан, бүргэд зэрэг амьтаны зураг юм уу өөрийн компани, эрхэлж байгаа ажил төрлийн нэр хаяг уриа зэргийг нааж, хаалгыг нь өөрчлөх, ард нь сүүл угсрах бас зарим эд ангийг нь сольж хурдацыг нь түргэтгэх зэргээр гоёлон янзалж бий.

     Суудлын машин гоёлон янзлэх нь замын хөдөлгөөнд өнгө үзэмж нэмэж, авто машин сонирхогчдын сэтгэлийг сэргээн амьдралыг нь баяр хөөртөй болгож байгаагийн зэрэгцээ авто машин гоёлж янзлах засварын ажил төрлийнхэнд эдийн засгийн ашиг орлогыг нь нэмэгдүүлж байгаа юм. /Урангоо орчуулж бэлтгэв/