• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-15 15:46:21    
Хотын хүмүүст тохиолддог өвчиний тухай

Хятадын Олон Улсын Радио

    Сандарч бачимдах, ядаргаа ихсэх хүнд байдалд орсон хүмүүс бум бужигнаж түм түжигнэсэн их хотын янз бүрийн өрсөлдөөн сорилтоос залхаж, амарлаа ч гэсэн тархи толгой нь тайван байж чаддагүй юм байна, үүнээс гадна, төрөл төрөгсөд нь өвчний эрхээр ертөнцөөс халих, ажилгүйдэх, гэр бүл салах, хүмүүстэй хэрүүл маргаан хийх, гэр зуураа муудалцах зэрэг нь хүмүүсийн бие сэтгэлийг хүнд байдалд оруулдаг байна. Ийм байдалаар удаан хугацаанд амьдрах юм бол ходоод шархлах, цусны даралт өндөр болох, толгой өвдөх зэрэг өвчин эмгэгт тун амархан нэрвэгдэх болно, үүнийг яарч стресээс буюу сэтгэлийн зовиураас болсон өвчин гэж хэлж байгаа юм.

    1. Ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархлаа

    Их хотын ядаргаатай, хүнд дарамттай ажлын хэмнэл нь хүмүүсийн биед муугаар нөлөөлж, ходоодны хүчлийн шүүрлийг замбараагүй болгодог байна, ийм байдалд идэж уух цагаа тэнцүүлж, ажилж амрахаа зохицуулж, сэтгэл санаагаа уужуу тайвуу байлгахгүй бол тун амархан ходоод юм уу арван хоёр хуруу нугалаа гэдэсний өвчинд нэрвэгдэх болно.

    2. Цусны даралт өндөр болох

    Бачимдан адгах бол цусны даралт өндөр болохын нэг чухал хүчин зүйл юм. Энэ тухай хамгийн анхаарах чухалтай зүйл бол цусны даралт нь өндөр болсон зарим хүмүүсийн толгой нь ямагт өвдөөд байдаг, энэ нь тархины судас хэвийн бус болсон юм уу хэлбэр нь өөртсөнтэй нягт холбоотой юм, өөрөөр хэлбэл цусны судас тэлэх юм уу артерийн судасны бэтэг бий болсон зэрэг болно. Иймээс урт удаан хугацаагаар цусны даралт өндөр байгаа хүмүүс болон урт удаан хугацаагаар толгой өвдөөд байдаг хүмүүс саа өвчинд дайрагдахаас болгоомжилж явах хэрэгтэй юм.

    3. Бачимдаж цухалдсаны улмаас толгой өвдөх

    Зарим хүмүүс өдөр болгон жаахан ч амрахын завгүй ажиллаж, юм болгонд яарч сандраад, унаагаар явахдаа ч өөр хүнээс түрүүлж явна гээд хэрүүл уруул болж байдаг, хоол будаагаа ч тав тухтай идэж уухгүйгээр өөрийгөө ямагт ажил ихтэй байдалд оруулдаг. Ийм хүмүүс өөрийнхөө санаа сэтгэлийг тайван байлгаж чадахгүй мөртөө өөрийгөө ажлын хүнд дарамтад учруулдаг. Хэн хүн хэтэрхий их яарч сандрахлаар тархи толгойн ажиллагаа түргэсч, гавал дэх халууны хэмжээ нь дээшилж, толгой өвдөхөд хүргэдэг байна. Гавал дэх халууны хэмжээ төдийл амархан буурдаггүй болохоор цусны даралт өндөр хүны толгой өвдөх нь нэн хэцүү баайдаг.

    4. Тархи таллаж өвдөх

    Тархи таллаж өвдөх бол толгой өвдөхийн нэг зүйлийн онцгой илрэл юм, энэ нь яарч бачимдахтайгаа ч маш их холбоотой юм. Тархи таллаж өвддөг хүмүүсийн дийлэнх нь нэлээд сэргэлэн, овсгоотой, ажилдаа шуурхай, бүрэн дүүрэн амжилтад хүрэхийн төлөө хөөцөлддөг хүмүүс болно. Тэд хийеэ гэсэн ажилаа санасан ёсоороо гүйцэтгэж чадахгүй үед сэтгэлийн дарамтад учирч, ийм байдал нь олон давтагдаад ирхээр толгойн хялгасан судсыг нөлөөлж толгой өвдхөд хүргэдэг байна.

    Бачимдаж цухалдах өвчнөөс сэргийлэх цорын ганц арга гэвэл бие сэтгэлийн дарамт ядаргаагаас зайласхийж, амарч сурах явдал мөн, үүнээс гадна, санаандгүй хэрэг учир тохиолдход зөв хандан, эерэг тусгал гаргаж, санаа сэтгэл тайван байж, хэтэрхий зовж гутарч яасанч болохгүй. \Л.Буянтогтох орчуулав\