• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-15 17:45:26    
"зүйргүй үг байдаггүй зүйдэлгүй дээл байдаггүй" гэдэг дэх зан үйл

Хятадын Олон Улсын Радио

    Н.Сайнцогт гуай нэг удаа хөдөө яваж, Тамчийн талд автбус хүлээж байгаад бороонд дайрагджээ. Машин ирэхэд Н.Сайнцогт гуай: "энэ бороон гэж ээ" хэмээн машинд гархад, цаана нь сууж байсан нэг малчин: "дээл дээр ус боловч, дэлхий дээр тос юм шүү" гэж хариу хэлсэн гэдэг. Замын хүмүүсийн ийм энгийн яриа аяны тоосонд дарагдаад хоцордог нь зөндөөн. Гэхэд, энэ үлгэр бидэнд "монголчуудад зүйргүй үг байдаггүй ээ" гэж хэлээд байна.

    Сурвалж бичигт тэмдэглэснээр, эрт дээр цагт монголчууд улс төр, цэрэг дайны хэл залгуулахдаа, дамжуулах мэдээ сэлтээ элчидэд шүлэглэж цээжлүүлдэг байжээ. Нөгөө талаар монголчууд үсэг бичиг түгээгүй урт хугацааны түүхэн явцыг туулахдаа үйлдвэрлэл амьдралын арга туршлагаа мөн л зүйрэлж шүлэглэж амаар уламжалж байсан нь гарцаагүй. Нэг л үгээр хэлвэл зүйрэлж илтгэх нь сонсоход ялгуум ойлгомжтой, цээжлэхэд хялбар, учир ёсыг шууд таниулах маш сайн ач тустай болохоор монголчуудын аян дайн, нүүдлэн малжих амьдралын онцлогт зохицон, соёл түүхэн уламжлалт өвөрмөц зүйл болжээ. Зүйр цэцэн үг бол зүйрлэж шүлэглэж байсан бүхий л агуулага дотроос шилэгдэж шаргаагдаж, давтагдаж хэвшиж үлдсэн охь шим нь байх ёстой.

     Ямар нэгэн зүйлийг сургамжлах буюу, танин мэдүүлэх зорилгоор шууд юм уу дам утгаар уран сайхнаар илтгэн өгүүлсэн байдаг. зүйр цэцэн үг бол монголчуудын сурган хүмүүжүүлэх анхны "хичээлийн ном", уудам багтаамжтай гүн ухааны "сурвалж бичиг" юм ээ.

    Ардын дунд амьлаж, үг нэмэх газар нь үг нэмэж, хүч нэмэх газар нь хүч нэмсэн монгол зүйр цэцэн үг, уран ээжын дээлийн зүйдэл шиг нармай монголын оюуны сэмэрхийг сэлвэж, элгэний эмтэрхийг эдгээх гайхамшигт ид шидтэй байсан байж таарна. Гэвч одоо болоход энэ үнэт өв соёл маань хөв дарсан дээлийн торго шиг сэмэрж байна гэдгийг бид ухаарах хэрэгтэй болж даа.