Дэлхийд баригдаж байгаа усан цахилгаан станцын хамгийн том цогцолбор болох Хятадын Хөхмөрөний Гурван хавцлын байгууламжийн барилгын ажилыг энэ оны сүүлчээр дуусгах гэж байгааг Хятадын Хөхмөрөний Барилга Байгуулалт, Хөгжлийн Ерөнхий Компанийн орлогч ерөнхий захирал Цао Гуан-жин тун саяхан сурвалжлагчид ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Барилгын ажил үндсэндээ дууссаны дараа, цахилгаан гаргах 12 станцын цогцолборыг 2007, 2008 онд угсаран холбож цахилгаан гаргах болно. Уулын төлөвлөгөө ёсоор бол, Гурван хавцлын барилга байгуулалтын ажлыг 2009 онд бүрэн дуусгах юм байна. \О.Дарамбазар орчуулж,Л.Буянтогтох хянав хянав\
|