Хятадын үндэстний цөөнхийн дунд Хотон үндэстэн нь зэвсгийн эрдэм нударган эрдэмд сонирхолтой үндэстэн юм. Эрт дээр үеэс аваад Хотон үндэстэн төвлөрөн суугаа газарт төрөл бүрийн зэвсгийн эрдэмээр дасгал хийдэг хүн олон харагддаг. Бээжингийн өмнө дүүргийн Ниү Жэ гудамж бол Хотон үндэстний дөвлөрөн суусан хороолол юм. Энд Ү Шү гимнастик, нударган эрдэм, илд жад зэргийн зэвсгийн эрдмийн дасгал хийдэг хүн олон байдаг бөгөөд "Үндэстний зэвсгийн эрдмийн газар" гэдэг байгууллага байдаг. Түүний бүрэлдэхүүний дийлэнх олонх нь уг хорооллын оршин суугчид юм. Тэд өдөр бол өөр өөрийн ажилаа амжуулж, ажлаас тарсны дараа юм уу амралтын өдрөө энд цугларч үсрэч харайлан олон зүйлийн эрдэм дасгалждаг байна.
Хотон үндэстэн зэвсгийн эрдэмд сонирхолтой байдгийн тухай ярихад энэ нь мөн түүхэн дэх дайн дажинтай холбоотой юм. Эрт үед аймаг бүлэг үндэстэн ястан хоорондоо дайн дажин хийж хүмүүс агт моринд мордон нум сум харваж, илт жад эргүүлэн амь бие аймаг бүлгээ хамгаалж байжээ. Үндэстний зэвсгийн эрдмийн газрын гишүүн Жан Бинь танилцуулж хэлэхдээ,
Тэр үеийн нөхцөл байдалд хүмүүс зэвсгийн эрдэмээр биеэ хамгаалах юм уу аймаг бүлгээ хамгаалж байсан гэжээ.
Жан Биний аав нь нударган эрдэмтэй хүн болохоор тэр багагаасаа ааваасаа нударган эрдэм сурсан байна. Гэвч тэрээр зэвсгийн эрдэмд жинхэнэ дур сонирхолтой болсон нь хорин насны үед гэнэ. Дур сонирхолтой болсноор зарим арга мэхийг тэдий сурсангүйгээр бүр чадчихсан гэж тэр хэлдэг. Хожим нь тэр Бээжин хотын олон удаагийн нударган эрдэм зэвсгийн эрдмийн уралдаан тэмцээнд тэргүүн байрт шалгарч шагнал медаль хүртэж иржээ. Жан Бин өөрөө компани эрхэлж байгаа тул маш ажил ихтэй, гэвч тэр цаг гаргаж дасгал хийдэг байна.
Үндэстний зэвсгийн эрдмийн газрын орлогч дарга Ян Хүнлян ч Жан Бинтай адил зэвсгийн эрдэмд сонирхолтой хүн юм. Тэд "Бай юань түн бэй чуань" гэдэг Хотон үндэстний нударган эрдэм хийдэг. Уг нударган эрдмийн тухай ярихад Жан Биний аав-- нударган эрдмийн их мастер, уг Үндэстний зэвсгийн эрдмийн газрыг үүсгэн байгуулагч ноён Жан Гүйзэнгийг дурдах хэрэгтэй юм. Ноён Жан Гүйзэн Бээжингийн Ниү Жэ хороололд төржээ. Арван нэгтэйгээсээ нударган эрдэм сурч , сэргэлэн цовоо ухаан самбаатай, сурч дасгалжих сонирхолтой болохоор маш өндөр нударган эрдэмтэй болж ,Ү Шү гимнастик нударган эрдэмийн салбарт нэр нөлөөтэй болсон юм.
Ноён Жан Гүйзэнийг нас залуу байх үед "Бай юань түн чуань" гэдэг нударган эрдэм нь мартагдахад хүрчээ. Тэр галын ахынхаа хамт 30 гаруй жилийн турш олон газрын нударган эрдмийн том том местеруудыг сурвалжлан материал цуглуулж эцэсийн бүлэгт уг нударган эрдмийн арга мэх авдал баридлыг сурч, "Бай юань түн бэй чуань" нударган эрдмийн уулын дүрхийг сэргээсэн байна. Тэрээр бас цуглуулсан материалаа эмхэтгэн найруулж ном хэвлүүлж "Бай юань түн бэй чуань" нударган эрдмийг залгамжлан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.
Ноён Жан Гүйзэн олон шавьтай юм. Тэр "Хотон үндэстний гуфуг гадагш уламжлахгүй" гэсэн хязгаарллыг өөрчилж "Бай юань түн бэй чуань" нударган эрдмийг Хятадын үндэстнүүдийн нударган эрдэм сонирхогчидад уламжилсан төдийгүй Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудын сонирхогчид ч түүнд шавь орж сурч байсан юм. Өнгөрсөн онд Ноён Жан Гүйзэн насан өөд болсон боловч Хятадын үндэстний нударган эрдмийн үзэл санааг хөгжүүлэн бадраахад түүний гаргасан гавьяа зүтгэлийг хүмүүс үнэлэн тэмдэглэсээр байна.
Бээжингийн Ү Шү гимнастикийн нийгэмлэгийн Түн Бэй нударган эрдмийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Жан Шиньбинь бол хань үндэстний хүн юм, бас ч Ноён Жан Гүйзэний шавь юм.
Тэрээр хэлхэдээ, багшийн маань нударган эрдэм зэвсгийн эрдмийн хөгжилд оруулсан гавьяа зүтгэлийг үнэлээгээд барахгүй юм. Багш "Үндэстний зэвсгийн эрдмийн газр"-ыг байгуулж, зэвсгийн эрдмийг зохион байгуулалттай болгосон , хэчнээн он жилийн дараа ч гэсэн үндэстний нударган эрдэм зэвсгийн эрдэм уламжлагдан орших болно гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|