• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-16 15:50:24    
Оюуны чадвар ихтэй гэр ахуйн тавьлага

Хятадын Олон Улсын Радио

    Амьдрлаа нэн тааламжтай болгохын төлөө хятадчууд улам хүсэх боллоо. Ингэж хийхийн тулд тэд засвар чимэглэлийг л хөөцөлдөөд зогссон биш харин оюуны чадвар ихтэй шинэ хэлбэрийн гэр ахуйн тавьлага хөөцөлдөх болсон байна.

    Ноён Ван Ёо бол нэг газар эдэлвэрийн компаний борлуулалт хариуцсан ажилтан юм. тэрээр гэртээ харингуут халуун хоол, ваннд халуун ус бэлэн болсыг хүсдэг бөгөөд агааржуулагч ч ажилсан байж, гэрийн дулаан ч тохьромжтой байхыг санах боллоо. Үүнийг тэрээр алсын удирдалгаар биелүүлэхийг хүсдэг болжээ.

    Зун их халуун, өрөөндөө завал агааржуулагчтай байх хэрэгтэй, гэвч 24 цагаар агааржуулагчаа ажиллуулвал цахилгаан их зарцуулана. Ажлаасаа буухаас хагас цагийн өмнө гар утасраа удирдаж, агааржуулагчаа ажиллуулчихвал хэдэй ч сайн юм гэж тэрээр хэлэж байлаа.

    Одоо түүний энэ хүсэл биелэх боллоо. Гэр лүүгээ утсаар ярьж, электрон бараандаа тушаал өгөн гэр ахуйн цахилгаан бараагаа ажиллуулж болох юм.

    Дөхөм хэлвэл оюуны чадвар ихтэй гэр ахуйн тавьлага нь гэр орны тодоодын сүлжээ болно. тэр нь гэрийнхээ бий бүхий цахилгаан барааг компьютортайгаа холбож, түүнийгээ зохих прогоромм суулгасан гар утсаар интернэтийн сүлжээгээр дамжин удирдаж болох юм.

    Оюуны чадвар ихтэй гэр ахуйн тавьлага нь алсаас удирдах чадвартай бөгөөд гэрэлтүүлэг, электрон тогоо, систем хөгжим зэргийг ч удирдах чадвартай байдаг. Ингэснээр хүмүүс нэг л удирдалгаар олон электрон барааг зэрэг удирдаж, нэг электрон бараа нэг удирдалгатай байх яршиг төвгөөс зайласхийж чаддаг байна.

1  2