Хятад улс боловсроын ажлыг үнэнхүү чухалд үзэж байна. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао тун саяхан төрийн зөвлөлийн ажлын хурлыг даргалан хуралдуулж, дээд боловсролын ажлын тайланыг сонссон байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын дээд боловсролын хөгжил болон өөрчлөлт ил тод амжилтад хүрсэн байна. 2005 онд Хятадын ерөнхий боловсролын их дээд сургуулиуд 5 сая 40 мянган оюутан элссэн нь 1998 оныхоос 5,7 дахин илүү байж, өндөр зэргийн дунд сургууль төгссөн сурагчдын 21 хувь нь их сургуульд орсон байна. Их дээ сургуульд сурч байгаа оюутдын тоо 23 саяд хүрч, дэлхийд нэгдүгээр байр эзэлсэн байна. Манай улсын дээд боловсрол нь нийтийн хүртээл болох үе шатандаа орж, орчин үеийн бүтээн байгуулалтад өндөр боловсролтой үй олон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, улс орны эдийн засаг нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Гэвч манай улсын дээд боловсролд өнөө мөн их олон зөрчил болон асуудал оршиж байгаа, ялангуяа дээд боловсролын яс чанар мөн эдийн засаг нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй байна. Дээд боловсролын тухай ойлголт, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх арга хэлбэр, хичээл сургалтын агуулга болон арга маягийг цаашид өөрчилж, их дээд сургуулиудын багш нарын мэдлэг боловсролын түвшнийг дээшлүүлэх хэрэгтэй байна. Их дээд сургуулиудын хөрөнгө оруулалтын нэмэгдэл нь түүний хөгжлийг дагаж амжихгүй байж, хэсэг их дээд сургуулийн нөхцөл боломж тааруухан, их дээд сургууль төгссөн оюутдыг ажлаар хангах дарамт нэлээд их байна гэж хурал үзсэн байна.
Дээд боловсролын хөгжилд шинжлэх хухаанч хөгжлийн үзэлтийг бүх талаар хэрэгжүүлж, ажлын гол талаа үнэнхүү яс чанарыг дээшлүүлэх дээр тавих хэрэгтэй. Өнөөгийн байдалд доорох хэдэн ажлыг сайтар хийх хэрэгтэй гэж хурал тэмдэглэсэн байна. Энэ нь тухайлбал, нэгд, нийгэм эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээний дагуу сургуулийн цар хэмжээг зүй зохистой тогтоож, шинжлэх ухааны салбар болон мэргэжлийн хичээлийн байршуулалтыг зохицуулж, нийгэм эдийн засгийн бүтээн байгуулалтад дутагдаж байгаа мэргэжлийн боловсон хүчнийг түргэн бэлтгэж, их дээд сургуулиуд өөрийн онцлог болон түвшнөө хөгжүүлэхийг урамшуулах хэрэгтэй. Хоёрт, оюутан сурагчаар үндэс болгож, нийгмийн эрэлт хэрэгцээгээр хөтлүүлж, өндөр мэдлэг боловсролтой мэргэжлийн болвсон хүчин бэлтгэх явдлаар зорилт болгож, дээд боловсролын хичээл сургалтын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, дээд боловсролын яс чанарыг батлах систем тогтоож боловсронгуй болгох хэрэгтэй. Гуравд, их дээд сургуулиудын багш нарын ерөнхий мэдлэг боловсролыг дээшлүүлж, оюутдыг хүмүүжүүлэн нийгмийн хариуцалга, практик дээр ажиллах чадвар, шинийг үүдэн бүтээх үзэл санаатай байлгах хэрэгтэй. Дөрөвд, их дээд сургуулиудын шинжлэх ухаан техникийн шинийг үүдэн бүтээх болон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг нягт уялдуулж, шинжлэх ухаан техникийн судалгаа болон шинийг үүдэн бүтээх чадлыг дээшлүүлэх хэрэгтэй. Тавд, их дээд сургуулиудын дотоод удирдалгыг цаашид эрчимжүүлж, сургуулийн дүрэм тогтоолыг сайтар эрчимжүүлж, оюутан сурагчдын эрүүл саруулаар өсөн хүмүүжихийг баталж, сургуулиа эвсэг зохицонгуй байлгах хэрэгтэй. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтаа үргэлжлэн нэмэгдүүлж, сургуулийн нөхцөл боломжийг сайжруулах хэрэгтэй гэж хурал тэмдэглэсэн байна.
Их дээд сургуулиудын өнөөгийн байдлын дагуу оюутан элсэлтийн нэмэгдлийн хэмжээг зохистой хязгаарлаж, оюутан элсэх цар хэмжээг харьцангуй тогтвортой болгох хэрэгтэй. Ингэж хийх нь шаардлага бүхий санхүүгийн хүчийг төвлөрүүлэн хэрэглэж, сургуулийн нөхцөл боломжийг сайжруулахад ашигтай, шинжлэх ухааны салбар болон сурах хичээлийн бүтцийн зохицуулалтыг түргэтгэж, мэргэжлйин боловсон хүчин бэлтгэх өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд ашигтай, их дээд сургуулиудын өнөөгийн оршиж байгаа зөрчил болон асуудлыг зохицуулах, ялангуяа их дээд сургууль төгссөн оюутдыг ажлаар хангах дарамтыг намжаахад ашигтай юм. Их дээд сургуулийн оюутан элсэх цар хэмжээг тогтвортой болгохын зэрэгцээ дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролыг ихээр хөгжүүлж, иргэдэд дээд боловсрол хүртээх олон төрлийн боломж хангах хэрэгтэй гэж хурал бас онцолсон байна.
|