• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-16 16:36:37    
ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын бага хурал Шанхай хотноо болов [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын бага хурал 15-ны өдөр Шанхай хотноо болов. Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбейкстан зэрэг 6 орны Гадаад хэргийн сайд нар 6-р сард Шанхай хотноо болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын тэргүүн нарын бага хурлын бэлтгэл ажлын асуудлаар зөвшилцөл хийсэн байна. Гадаад хэргийн сайд нарын энэ бага хурал нь ажилч хэрэгч, ихээхэн үр дүнтэй боллоо гэж бага хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, 6 орны Гадаад хэргийн сайд нар санал нэгтэй мэдэгджээ.

    Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагыг Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбейкстан улсууд хамтран 2001 оны 6-р сарын 15-нд Хятад улсын Шанхай хотноо байгуулсан, Засгийн газрууд хоорондын олон улсын байгууллага юм. Уг байгууллага нь дотооддоо "харилцан итгэлцэл, харилцан ашигтай, эрх тэгш байх, зөвшилцөл хийх, олон төрлийн соёл иргэншилтэй байхыг чухалд үзэх, хамтаар хөгжихийг эрхэмлэх" зарчим баримталж, гадаадад эвсэлд үл нэгдэх, бусад улс орон болон бүс нутагт чиглүүлэхгүй байх, нээлттэй байх зарчим баримтална.

    2006 онд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байгаа юм. 6-р сарын дунд 10 хоногт Шанхай Хамтын Ажиллагааны Байгууллага Шанхай хотноо 6 орны тэргүүн нарын бага хурал хийнэ. Сая болсон Гадаад хэргийн сайд нарын бага хурлаар Шанхайн Хамтын Ажиллаганы Байгууллагын тэргүүн нарын бага хуралын бэлтгэл ажлыг хэлэлцсэн байна. 6 орны Гадаад хэргийн сайд нарын бага хурлаар тэргүүн нарын бага хурлын бэлтгэл ажлыг судалж бас шийдвэрүүд баталжээ. Хятадын Гадаад Харилцааны Яамны сайд Ли Жаошин бага хурал өндөрлөсний дараа сурвалжлагчид хандан хэлэхдээ: "Уг бага хурлар ойлголцлоо эрчимжүүлэн, нягт хамтран ажиллаж, тэргүүн нарын бага хурлыг амжилтанд хүрэхийг баталж, ялангуяа ажил хэрэгчээр хамтран ажиллах талаар бодитой үр дүнд хүргэхээр зөвшин тохирсон юм. Бид Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын өнөөгийн байдлыг шинжилж судлаад, эв санаа нэгтэй байдал, итгэлцлээ цаашид эрчимжүүлэн, "террорист, хагалан бутаргах, хэт даврах хүчин"-д цохилт өгөхөр гол болгосон аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалтыг дөхөмчлэхийг ахиулж, хамтын ажиллагааны бодит төслөөр гол талаа болгосон эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэн, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, хөгжлийн талаар уг байгууллагын нэн их үүрэг гүйцэтгэхэд тус дөхөм үзүүлнэ" гэлээ.

    Шанхайн хамтын Ажиллаганы Байгууллага байгулагдсанаас нааших 5 жилд гишүүн орнууд хоорондын итгэлцэл болон сайн хөршийн найрсаг харилцааг өргөтгөн, улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техник, соёл болон бусад салбар дахь гишүүн орнуудын үр ашигтай хамтын ажиллагааг ахиулж, бүс нутгийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалан, олон улсын улс төр, эдийн засгийн ардчилсан, шудрага, зүй зохистой шинэ дэг журам тогтоохыг ахиулах зэрэг талаар үлэмж их үр ашигтай ажил хийсэн юм. Оросын Холбооны Улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров сурвалжлагчид хэлэхдээ: "5 жилд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь олон улсын бодит хүчин бүхий боловсронгуй байгууллага болон хөгжлөө гэж өнөөдөр бид ярилцлагын явцдаа үзсэн. Уг Байгууллага бол бүс нутгийн гишүүн орнуудын газар зүй, эдийн засаг, түүх зэрэг давуу тал болон онцлогуудын нийлбэр болох бөгөөд бүс нутгийн асуудлыг уг байгууллагынхан хамгийн сайн мэдэж, эдгээр асуудлуудыг үр ашигтайгаар бие даан зохицуулж чадах юм. Энэ байгууллага нь нээлттэй байгууллага тул олон улсын бусад байгууллага болон улс орнуудтай нааштай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

    Үүнээс гадна, Гадаад хэргийн сайд нар бас бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтонд хүрсэн байна. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\