• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-17 17:12:37    
Цэвэрших хугацаанд анхаарах зүйлүүд

Хятадын Олон Улсын Радио

    Цэргийн анагаах ухааны их сургуулийн профессор Е юнчингийн танилцуулсанаар, цэвэрших үеийн эрүүл мэндийн тухай доорох 10 зүйлт зөвлөлгөөг мэдэж авууштай байна. Тухайлбал:

    1. Цэвэрших тухай мэдлэг эзэмших: Цэвэрших бол номоороо болж байгаа физиологийн буюу бие махбодийн ажиллагаа юм, энэ талаар шаардлагатай мэдлэг эзэмшиж, цэвэрших үеийн шинж байдалд зөв хандах хэрэгтэй юм.

    2. Сэтгэл зүйг сайтар ойлгож мэдсэн байх: Өөрийн сэтгэл санаагаа тайван байлгаж, ямагт баяр баясгалантай амьдарч, өвчин эмгэгийг эмчлэн анагааж чадахад итгэл дүүрэн байж, айж зовох сэтгэлийн хөдөлгөөнийг тэвчих хэрэгтэй юм.

    3. Эрүүл мэнд эе эвтэй гэр бүл байх: Эрүүл мэнд эе эвтэй гэр бүл байх нь цэвэршиж байгаа үеийн эмэгтэйчүүдийн сэтгэл санааг тайван амгалан байлгадаг төдийгүй бухимдалыг нь тайлж, ажил амьдралын дунд бий болсон муу нөлөөг арилгаж, ажил амьдралдаа хайртай, итгэлтэй болгодог.

    4. Өөртөө тохирсон биеийн тамирийн хөдөлгөөнд оролцохыг баримтлах: Бие бялдраа чийрэгжүүлэх зохих дасгал бэлтгэл хийж, бүрэн гүйцэд хүч чадал, биеийн тэнхээ тамир бүрдүүлэн байж, ажлаа сайн хийхийн дагуу амьдарлаа ч аятайхан зохицуулах хэрэгтэй юм.

    5. Ажиллаж амрахаа зохицуулахыг анхаарах: Зүй тогтолтой ажиллаж амьдархыг ямагт анхаарч, унтахаасаа өмнө архи, цай уухгүй юм уу аймшгийн болон гунигтай кино үзэхгүй байж, гүйцэд унтаж амрах хэрэгтэй.

    6. Хоол ундаа аятайхан зохицуулах: Цэвэрших цаг нь болсон эмэгтэйчүүдийн физиологийн байдал болон бодисийн солилцооны байдал зэрэг талаар зохих өөрчлөлт гарч, ходоод гэдэсний шингээх чадавх буурдаг, иймээс чихэр, энерги ихтэй хүнсний зүйл, өөх тос, давс зэргийг их идэхгүй байж, уураг элбэгтэй чанар сайтай хүнсний зүйл \сүү, сүүн бүтээгдэхүүн, буурцгийн зүйл, дүүпүү, мөөг, далайн гаралт, хар мөөг\ зэргийг илүүхэн идэж, амин дэм, бичил элемент, кальц сэлбэж, бие махбодийн бодисийн солилцооны хэвийн байдлыг хангах хэрэгтэй юм.

    7. Зүй зохистой сексын ажиллагаа байх нь ч биед тустай: Зүй зохистой сексын ажиллагаа хийж байх нь ч бие сэтгэлийн эрүүл мэндэд тустай юм.

    8. Сарын тэмдэгийн тэнцвэр алдагдахаас сэргийлэх: Цэвэрших хугацаа өнгөрсөнөөс хойш цус гарахыг хайхрахгүй байж яасан ч болохгүй, хэрвээ хэвийн бус байдал мэдэгдвэл, нэн даруй эмчид хандах хэрэгтэй.

    9. Эмэгтэйчүүдийн тасагт тогтмол хугацаатайгаар шинжилгээ хийлгэх: Цэвэрших хугацаа нь дууссан эмэгтэйчүүдийн хавдарт нэрвэгдэх нь олон, иймээс хавдарт нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эмэгтэйчүүдийн тасагт тогтмол хугацаатайгаар шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй.

    10. Цэвэрших хугацаанд өөрөө ариун цэвэр байхыг эрхэмлэх: Нэгд, амны хөндийн эрүүл мэндийг эрхэмлэх учиртай, цэвэрших хугацаа болохоор араа шүд суларч, чадавх нь буурдаг, иймээс ам шүдээ байнга цэвэрлэн сойздож, амны хөндийгөө яагт ариун цэвэр байлгах зуршилтай болох хэрэгтэй. Хоёрт, арьсаны эрүүл мэндийг эрхэмлэх чухал, цэвэрших хугацаа болохоор арьсаны хамгаалах үйлдэл нь ч буурдаг, иймээс биеэ байнга угааж, дотуур хувцасаа байн байн солиж, арьсны тослог зүйлийг хэтэрхий арилгахгүй байхийн тулд саван их хэрэглэхгүй бол сайн. Гуравт, бэлгэ эрхтэний ариун цэврийг эрхэмлэх хэрэгтэй. Ариун цэвэр, бие тааламжтай явахын тулд бэлгэ эрхтэнээ өдөр бүр угааж байх хэрэгтэй. \Л.Буянтогтох орчуулав\