Чю Би А Ү бол Хятадын И үндэстний тунгалаг хоолойтой дуучин юм. Саяхан тэрээр " хүний ертөнцийн диважан" гэсэн CD гүйлгээнд оруулж, өөрийн ая дууны цомгоо сонсогч олондоо золгуулсан юм.
И үндэстэн бол Хятадын өнө удаан түүхтэй, эртний соёлтой үндэстний цөөнх юм. Тэд голцуу Юннань, Сьчуань, Гүйжөү гурван муж болон Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы баруун хойд биед, бас нэг бүлэг нь Сьчуаны Лян шан уулын районд төвлөрөн амьдарч байгаа юм. Чю Би А Ү Лян шан уулын И үндэстний гэр бүлд төрсөн байна. И үндэстний ард түмэн дуулан бүжиглэхдээ авьяаслаг, цагаахан сэтгэлт байдаг үндэстний зан араншин нь хархан бага Чю Би а үг хайрын хураар ундаалсан байжээ. Чю Би а ү тав зургаахан настай үедээ ааваасаа бявлаг хөгжимдэх, нутгийн дуу дуулахыг сурсан банйа. Арван гуравтайдаа Чю Би а ү Мэй гү сяний уран сайханы бригадад шалгуулан орж, урлагийн замаа хөөсөн юм. Хэдхэн жилийн хооронд тэрээр урьд хожид Мэй гү сянь болон Ляэ шан жөүгээ төлөөлөн, Сьчуан мужийн уран сайханы тайлан тоглолтод оролцож, урлагийн авьяас чадвараа анх илрүүлсэн байна. 1980 онд Чю Би а үСьчуан мужаа төлөөлөн Бээжинд болсон " бүх Хятадын үндэстний цөөнхийн уран сайханы анхны тайлан тоглолт"-д оролцож, шилдэг тоглолтын шагнал хүртсэн банйа. Сүүлээр нь сяний уран сайханы ангиасаа Жөүгийн уран сайханы бригадад шилжин ирж ажилласан бөгөөд, бас сүүлээр нь мужийн уран сайханы бригадад ажиллаж, Тянжины хөгжмийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх аз тохиосон байжээ. 1982 онд Чю Би а ү Тянжиныхөгжмийн дээд сургуулийн дууны пакультетээс төгсөж, Төвийн үндэстний дуу бүжгийн чуулгад гоцлол дуучинаар ажилласан юм.
1 2
|