
БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө Румын, Молдав, Грек, Орос улсуудад 15 хоногийн албан ёсны найрсаг айлчлал хийж бас Москвад болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын парламентын дарга нарын анхны бага уузлалтад оролцохоор 17-ны өдөр Бээжингээс морджээ. Холбогдох албаны хүмүүсийн танилцуулснаас үзвэл, Хятад улс болон дээр дурдсан 4 орон хоорондын хоёр талын харилцааны хөгжлийг ахиулж, парламентууд хоорондын харилцааг өргөжүүлэхээс гадна, Хятад улс болон улс орнуудын эдийн засаг, худалдааны харилцааны эвсэг зоицонгуй хөгжилд тус дөхөм үзүүлэх нь дарга Ү Бангүөгий энэхүү айлчлалын гол зорилго юм.
Дарга Ү Бангүөгийн энэ айлчлалыг зарим хэвлэл мэдээллийнхэн "5-р сарын Хятад-Европын найрсаг айлчлал" хэмээн нэрлэсэн нь тун оновчтой юм. Румын болон Молдав нь бүр төв зүүн Европын бүс нутаг дахь "хуучин анд", "шинэ найз" юм. Европын өмнөд хэсэгт оршдог Грек нь Хятад улстай 2400 гаруй жилийн харилцааны түүхтэй бөгөөд Еюропын зүүн хэсгийн өргөн уудам нутагт оршдог Орос бол Хятад улсын хамгийн том хөрш орон, стратегийн хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятад улстай найрсаг байдаг нь энэ 4 орны гадаад бодлогын талаархи хамтын онцлог болно. Иймээс "итгэлцлээ нэмэгдүүлэн, найрамдлаа зузаатгаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хамтын хөгжилд хүрэх" нь Ү Бангүөгийн энэ айлчлалын зорилго, чиглэл болсон байна. БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч нарийн бичгийн дарга Цао Вэй-жөү айлчлахаар мордохоосоо өмнө, уг айлчлалын болж байгаа байдал болон ач холбогдлын талаар товч танилцуулсан юм.
"4 орон Хятад улстай харилцаа хөгжүүлэхийг чухалд үзэж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх Хятад улсын байр суурь, үүргийг чухалд үзэж, Хятад улстай олон салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг ихээхэн хүсч байна. Байнгын Хорооны дарга Ү Бангүөгийн дээр дурдсан 4 оронд албан ёсны айлчлал хийж, бас Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын парламентын дарга нарын уулзалтад оролцох нь Хятад улс болон 4 орны хоёр талын харилцааг ахиулах, Хятад-Европын харилцаанд тус дөхөм үзүүлэх чухал ач холбогдолтой юм" гэж Цао Вэй-жөү тэмдэглэжээ.
Эдийн засаг, худалдааны харилцаа нь хоёр талын өнөөгийн харилцаанд гол байр эзэлж байгаа юм. Айлчлалын үеэрээ дарга Ү Бангүө БХАТИХ болон айлчлах орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дорвитой өргөжүүлэхээс гадна бас тус орнуудтай эдийн засаг, худалдаа зэрэг салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилтыг Хятад улсын Засгийн газрын өмнөөс дэвшүүлэх болно.
Энэ айлчлалын явц дахь хоёр "анхных" нь хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна. Энэ нь тухайлбал: Нэгд, БХАТИХ нь Оросын Төрийн дум болон Холбооны Зөвлөлтэй тогтмол хугацаанд солилцооны механизмын анхны хурал хийх, хоёрт, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын парламентын дарга нарын анхны уулзалт хийх явдал юм.
БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч нарийн бичгийн дарга Цао Вэй-жөү хэлэхдээ: "Орос бол Хятад улсын хамгийн том хөрш орон, стратегийн хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятад Орос хоёр орны улс төрийн итгэлцэл байнга эрчимжиж, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, олон салбарын хамтын ажиллагааны механизм үр ашигтай ажиллаж, хоёр ороны арл иргэд ойлголцол, найрамдал өдөр ирэх тусмаа гүнзгийрч, хоёр талын харилцаа урьд өмнө байгаагүй шинэ түвшинд хүрлээ. БХАТИХ нь Оросын Төрийн дум, Холбооны Зөвлөлтэй тогмол хугацаанд солилцоо хийх механизм тогтоосон. Энэ удаа хийх анхны хурал нь БХАТИХ болон Оросын парламент хоорондын харилцааны механизм албан ёсоор ажиллаж эхэлснийг харуулах юм" гэлээ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\
|