БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө Румын, Молдав, Грек, Орос зэрэг 4 оронд албан ёсны найрсаг айлчлал хийж бас Москвад болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын парламентын дарга нарын уулзалтад оролцохоор 17-ны дүээс өмнө Бээжингээс мордсон байна.
Холбогдох албаны хүний танилцуулснаас үзвэл, Байнгын Хорооны дарга Ү Бангүөгийн энэ айлчлал нь "Итгэлцлээ нэмэгдүүлэн, найрамдлаа зузаатгаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтаар хөгжих" зорилготой юм. Айлчлалын үеэрээ Байнгын Хорооны дарга Ү Бангүө 4 орны удирдагчидтай уулзана. Хятад-Румынын үйлдвэр аж ахуйн нэгжийн эздийн симпозум, Хятад-Грекийн эдийн засаг, худалдааны асуудлаархи чуулга уулзалт, БХАТИХ болон Оросын Төрийн дум, Холбооны Зөвлөлийн тогтмол хугацааны солилцооны механизмын анхны хурал ч Ү Бангүөгийн айлчлалын үеэрээр болно. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|