• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-18 17:01:52    
Чэндүд жуулчилж цайны соёлтой нь танилцаж болох юм

Хятадын Олон Улсын Радио

    Чэндү хотынхон амгалан тайван байдгаараа Хятаддаа нэртэй юм. Цайны газар тухалж, мажиан тоглох бол Чэндүгийн хүмүүсийн их сонирхдог зүйл болно.

    Чэндүгийн хот гудамжинд цайны асар, хонгил гудамд цайны наймаа, цэцэрлэгт хүрээлэнд цайны мухлаг, их дээд суруулиудад цайны хүрээлэн гэж бараг л тав гурван алхам газар болгонд л нэг цайны газар байдаг.

    Чэндүгийн хүмүүс цайны газар тухалах дуртай болохоор бараг л нэг цайны нийгэм бий болчигсон ухаантай. Энд хүмүүс наймаа шуумаа ярьж, хууч хөөрч, хайр сэтгэлээ илэтгэж, цайны донгоо гаргаж, алжиал чилээгээ тайлдаг. Мөн эндээс байгаль үзэмж сонирхож, ертөнцийн сонин сайхныг дуулж, нүд нээж чих баясхадаг.

    Энэ газрын хамгийн онцлог нэг зүйл бол "цайны доктор" гэж алдаршсан цай зөөдөг үйлчлэг болно. Тэд нар цайны газар олон жил ажиллаж, нийгмийн олон давхаргын хүмүүстэй байнга улзаж учирдаг болохоор нийгмийн тухай үргэн мэдлэгтэй болчигсон бөгөөд цай аягалахдаа маш их чадамгай хүмүүс юм. Тэд нар метр гаруй урт цорготой данхнаас цайны аяганд байтгуй ундааны лонхон дотор хүртэл метр гаруй зайнаас газарт нэг ч дусал дусаалгүй сайхан савлаж чадна. Дахны цоргыг мөрөн дээгүүрээ хойш хандуулж байгаад харахгүйгээр ч ингэж аягалж чаддаг. Чэндүгийн хүмүүс доороо тавагтай, дээрээ тагтай аяганд цайгаа даргим буцалсан усаар бүрж, эхний удаад дундуур аяга цай хийж, цайны навч дэлгээд ирэхээр нь дахиад дүүргэж, цай нь тунахаар ууна.

    Цайны газрууд нь маш тохилог бөгөөд ширээ сандал нь хүртэл удаан он хэрэглэж, өө сэвгүй гүлхэршсэн сайн чанарын модон хэрэгслүүд байдаг. Сүүлийн жилүүдэд бас европ маягийн хийцтэй бөгөөд эд хэрэгсэл, засал чимэглэл нь хүртэл европынхны хэрэглэж дассан зүйлүүдтэй цайны газрууд их олон бий болсон байна. Зарим наймаачид ийм газруудын тохилог сайхан бөгөөд үйлчилгээ сайтайг тоож, цайны газраас өрөө тасалга түрээсэлж, ажлын газраа иймэрхүү цайны газарт шилжүүлж, тухалдаг болсон байна. Одоо хүмүүс цай уухдаа үнэр амтыг нь төдийгүй өнгө тарланг хүртэл их чухалчилж, болор аяганд уудаг болж байна. Ингээд хүмүүс хэдэн юаниас хэдэн арван юаний үнэтэй цайнаас өөрийн сонирхсныг сонгож, цайны таашаал авдаг байна.