Нутаг дэвсгэр: 5765 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны байдлаар 358 мянга. Түүний дотор Малай хүн 66 хувь, Хятад хүн 11 хувь, бусад үндэстэн 23 хувийг тус тус эзэлж байна. Малай хэл бол төрийн хэл, Ангил хэл түгээмэл хэрэглэж, Хятад хэлийг ч өргөн хэрэглэдэг. Исламын шашин бол төрийн шашин, түүнээс гадна Буддын шашин, Христосын шашин зэрэг бий.
Нийслэл: Бандар – Сери – Бегаван. 158 хавтгай дөрвөлжин км талбайтай, 2001 оны байдлаар бараг 60 мянган хүн амтай. Уул нь Беруней хот гэж байсан, 17-р зуунаас Берунейгийн нийслэл байсаар ирэв. 1970 онд өнөөгийн нэрээр нэрлэв.
Төрийн тэргүүн: Султан Хажи Хассанал Болкиах Муиззаддин Ваддаулах, 1967 оны 10-р сарын 5-ны өдөр ширээнд суув.
Чухал баяр дурасгаоын өдөр: Берунейгийн тусгар тогтнолын өдөр – 1-р сарын 1-ний өдөр. Үндэсний баяр (өнөөгийн султаны аавын төрсөн өдөр)-- 2-р сарын 23-ны өдөр. Өнөөгийн Султан Хажи Хассанал Болкиах Муиззаддин Ваддаулахын төрсөн өдөр – 7-р сарын 15-ны өдөр. Беруней бол исламын орон учраас мацаг тайлах өдөр бол хамгийн тлм баяр юм. Мацаг тайлах өдөр нь исламын шашны тооллоос болж дохиох өдөр нь жил болгон адилгүй байдаг.
Ерөнхий байдал: Калимантан арлын хойт хэсэгт байдаг. Хрйшоо Хятадын өмнөд тэнгист хүрч, зүүн, өмнө, баруун талаараа Малайзитай хил нийлэж байгаа бөгөөд Малайзийн нутгаар зүүн баруун хоёр хэсэгт хуваагдаж байна. 161 км урт тэнгисийн эрэгтэй. Тнгисийн эрэг дагуу нь тал газар, дотор газар нь уул ихтэй байдаг. Нийт 33 аралтай. Халуун бүсийн борооны ойн цаг агаартай, жил туж бөгчим халуун бөгөөд бороон ихтэй. Жилийн дундаж халуун нь 28 хэм.
15-р зуунд Исламын шашин нэвтэрч Султан улс байгуулав. 16-р зууны эхний үед их хөгжин дэвжиж байжээ. 16-р зууны дунд үеэс хойш Португаль, Испани, Голланд, Ангил хойно хойноосоо түрэмгийлэв. 1888 онд Ангилын ивээгч орон болов. 1941 онд Японд эзлэгдэв. 1946 онд Ангил хяналтаа сэргээв. 1971 онд Ангилтай гэрээ байгуулж, дипломат харилцаа болон батлан хамгаалатыэ эрхээс бусад өөртөө засах эрх олов. 1984 оны 1-р сарын 1-ний өдөр бүрмөсөн тусгар тогтнов.
Беруней бол зүүн өмнөд Азийн нефть гардаг гол орон бөгөөд дэлхийн байгалийн хий үйлдвэрлдэг гол орны нэг юм. Берунейгийн хайн тодлоод байгаа нефтийн нөөц нэг турбум 400 мая барелль, байгалийн хийн нөөц 320 тэрбум шо метр байна. Нефть, байгалийн хийн үйлдвэрлэл, экспорт нь тус улсын улс ардын аж ахуйн гол тулгуур байж, үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдхүүний 40 хувь, нийт экспортын 88 хувийг эзэлж байна. \Цэцэн бэлтгэв\
|