• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-18 18:48:33    
Хятадын эртний Күнчю жүжиг

Хятадын Олон Улсын Радио

    Саяхан " Тоорын цэцгэн хээтэй дэвүүр" гэсэн Хятадын Күнчю жүжгийн сонгодог уран бүтээлийг Бээжинд тоглосон байна. Уянгалаг сайхан дууны үг, тансаг гоё хувцас засал, орчин үеийн тайзны засал эдгээр бүхэн нь үзэгч олноо согтууруулсан юм. " Тоорын цэцгэн хээтэй дэвүүр" гэсэн энэ жүжиг нь хүмүүсийн Күнчю жүжгийн урлагт хайртай байдаг халуун урмыг дахин оргилуулсан байна.

    " Тоорын цэцгэн хээтэй дэвүүр" гэсэн энэ Күнчю жүжиг бол Хятадын Мин улсын эхний ши жүжгийн алдарт зохиолч Күн Шанрэний төлөөлөх зохиол юм. Энэ жижигт 17-р зууны дунд үеийн Мин улсын сүүлчээр амьдарч байсан бичгийн эрдэмтэн Хөү Фанюй болон нэрт дуучин эхнэр Ли Шянжюний сэтгэл догдлуулам хайр дурлалын үлгэрийг бичиж, Мин улсын засаг төр мөхсөнөөс хойших үлдэгдэл төр байгуулагдахаас аваад мөхөх хүртлэх богино түүхийг харуулсан юм. Бүх жүжгийн төгсгөлд Хөү, Ли хоёр давхар давхар бэрхшээлийг туулан эцэст уулзан учирч аз жаргалтай амьдрах болсон боловч, улс орон нь мөхөн сүнсэн болохоор, тэр хоёр хамаг эцэст сүмд сууж бомб болох замыг сонгосон байна. " Тоорын цэцгэн хээтэй дэвүүр" гэсэн энэ жүжиг 1699 онд тайзанд тоглонгуут маш их халуун тусгал олж, Күн чюй жүжгийн урлаг мандаж байсан үеийн сонгодог уран бүтээл болсон юм. Ялангуяа энэ жүжгэнд харуулсан улс орны мөхөлд сэтгэл эмтрэн, төр гүрний ашиг сонирхлыг дээдлэн нандигнаж байсан үзэл санаа нь Хятадын бичгийн эрдэмтэн нарын эрхэм нандин зүйл болж ирсэн юм.

    600 жилийн түүхтэй болж байгаа Күнчю жүжиг бол Хятадын уламжлалт ши жүжгийн доторхи хамгийн эртний ши жүжгийн нэг болох юм. Энэ ши жүжигт Хятадын сонгодог уран зохиол, дуу бүжиг, ши жүжиг, уран зураг, циркийн содон эрдмийг хураангуйлсан байдаг болохоор " ши жүжиг бүхний содон" гэсэн алдартай. Күнчю жүжгийн ая уян тонсог, уран нугалаатай, хэвшсэн айжимтай мөртөө шүлэгээ уянгалаг сайхан тохируулдаг байна. Күнчю жүжгийн тоглолтын урь мэргэжил нэн ч бүх талын байдаг бөгөөд дүрэмжсэн үйл хөдлөлөөр үг хэлээ илтгэж, гол дүрийн зан аашийг зураглах, сэтгэлийн хувьралыг илтгэх, жүжиглэг чанар болон хүмүүсийн сэтгэлийг татах талаар Күнчю жүжгийн бүрэн бүтэн онцлог сайхан тоглолтын систем бүрэлдүүлсэн байна. 2001 онд Күнчю жүжгийг ЮНЕСКО нь анхны бүлэгт шалгаруулсан " хүн төрөлхтний амаар уламжилсан өв болон биет бус өвийн жагсаалтад" жагсаан оруулсан юм. Күнчю жүжгийн ая дуу яруу уянгалаг, айжим цохилго нь удаан байдаг болохоор, орчин үеийн түргэн айжимт өнөөдөр, сэтгэлээ сул тавьж, энэ жүжгийг сонирхож суух хүн цөөн болсон тул Күнчю жүжиг ч аажмаар доройтсон юм. Өнөө Хятад улсад Күнчю жүжгийн зургаахан чуулгатай бөгөөд маш цөөн төрлийн жүжиг тоглож байгаа юм. /Пэрлаймаа орчуулав/