• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-19 16:48:33    
Олон өнгө будаг бээжин хотыг чимж байна

Хятадын Олон Улсын Радио

    "Ямар өнгөөр бээжин хотыг зүйрлэж болох вэ" гэж асуувал зонхилох олон жуулчлагчид улаан өнгийг сонгож болзошгүй. Улаан өнгөтөй хотын хэрэм, улаан өнгөтөй дэнлүү, улаан өнгөтөй хааны ордон зэрэг нь гадаадын жуулчлагсад гүн сэтгэгдэл өгсөн юм. Мөн ч энэ шалтганаас болж, Бээжингийн олимпийн сүлд тэмдгийн гол өнгийг улаан өнгөөр тонтоосон байж болзошгүй юм. Гэвч Бээжин хотын маш олон уугал иргэн саарал өнгийг нэн их хүлээн зөвшөөрдөг. Бээжингийн онцлогтой саарал хашаатай байшин хойно хойноосоо залгалдаад маш таатай санагддаг.

    Нэг хотын тухай хүмүүсийн хамгийн анхны сэрэлт нь өнгө будгаас ирдэг. Нэг үндэстэнд таалагдаж байгаа өнгө нь энэ орны бэлэг тэмдгийг бүрэлдүүлэх бөгөөд хотын соёлын үндсэн хөг юм.

    Эртний нийслэл хот болсоны хувьд Бээжин хот нь өнгө будгийн талаар чанга хязгаарлалтай байсаар ирсэн юм. Эртний үед, ялангуяа мин чингийн төрийн үед өнгө будаг нь зэрэг дэсийн хязгаарлалтай байжээ. Алтан шар, улаан зэрэг эрхэм тансаг өнгүүдийг хааны угсаатан юм уу баяд ноёд л хэрэглэж болдог. Эгэл иргдийн байр байшинг саарал хөх тоосгоор л бариж болдог юм. Мөн энэ шалтгаанаар саарал өнгө нь бээжин хотын хамгийн төлөөлөх чанартай өнгө болсон байна.

1  2