Мянга ёсөн зуу наян дөрвөн оноос эхэлж энэ жил болтол арван хоёр удаа явагдаж байгаа Хятадын төв телевизийн залуучуудын дууны уралдаан сүүлийн үе Хятадын ард түмний хамгийн сонирхох дуртай нэвтрүүлэг болж байна. Хятадын төв телевиз Хятадын улсын хамгийн өргөн нөлөө бүхүй хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл болсны хувь төв телевиз нь дөрөвдүгээр сарын хоридоос эхэлж залуучуудын дууны уралдааныг орой болгон орон даяар шууд нэвтрүүлж байгаа юм. Ер нь төв телевизийн залуучуудын дууны уралдаанаар дамжин Хятадын ард түмэнд танигдсан дуучин олон байдаг. Хятадын хамгийн алдартай дуучин Пэн Ли Юань, Сун Зу Инийг нэрлэж болно. Тэд мөн энэ уралдаанаар дамжин Хятадын дууны тавцанд гарснаасаа нааш одоо болтол хийморь сайтай дуулж явна.
Үе үейн хүмүүсийн сэтгэлийн хөвчийг доргиосон олон сайхан дууны бүтээлүүд ч энэ уралдаанаар цолгорон гарсан юм. Дуучин Мао А Минь Хятадын нэрт яруу найрагчийн бүтээл болох " найз минь" гэдэг дууг төв телевизийн залуучуудын дууны уралдаан дээр дуулан алдаршуулсан юм. Энэ уралдааны нь Хятадын төв телевизийн цагаан сарын үдэшлэгтэй адилаар Хятадад хамгийн их уран бүтээлч төрүүлэг болохоор дуучны өлгийн гэгдэж байдаг сан.
Сүүлийн жилүүдээс эхэлж энэ уралдаан нь зохион байгуулах арга хэлбэртээ өөрчлөлт хийж, ерийн мэдлэгийн асуулт хариулт гэх шинэ агуулга оруулсан нь дуучидын маань ерөний боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн ач тусаа хүртээсэн байдаг. Тус ралдаан нь дуулах аргын хувьд дуурийн, үндэстний, орчин үейн гэж гурван ангилалаар явагддаг байсан юм. Энэ удаагаас эхлэн дээр дурьдсан гурван төрлийг нэгтгэн холилдуулж, дээр нь бас цул ардын дууны дуулах арга гэх төрлийг нэмсэн байна.
Энэ нь Хятадын уламжлалт ардын язгуур урлагийг хөгжүүлэх зорилготой арга хэмжээ юм. Энэ төрлийн уралдаанд хөдөөний тариачин, малчид ч оролцож болдог юм. Хятадын баруун хойт нутгийн шар шоройт өндөрлөгийн ардын дуу энэ хоёр жил Хятадын урлагийн тайзнаа маш их дуулагдах болж, ямарч засалт өөрчлөлт оруулаагүй ардын дууг хүмүүс маш их сонсох дуртай болж байна.
|