• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-19 16:53:23    
Соёлын нэрт зүтгэлтэн Цэцэнгоо

Хятадын Олон Улсын Радио

    Цэцэнгоо 1965-1979 онуудад ӨМӨЗР-ны Дуу бүжгийн чуулгад бүжигчин байсан ба программ мэдүүлэх ажил хавсарган хийж байлаа. Тухайн үед тэрээр Өвөр Монголын Өөртөө Засах Районы мэргэжлийн уран сайханы хамтлагын шилдэг программ мэдүүлэгчийн шагнал хүртсэн байна. 1979 онд " харих сэтгэл харвасан сум шиг" гэсэн киноны гол дүрд тоглож, Соёлын яамны шилдэг киноны шагнал болон Шанхайн арван шилдэг киноны шагнал, Соёлын яамнаас олгосон шилдэг залуу жүжигчний уран бүтээлийн шагнал хүртсэн юм.

    1980-1981 онуудад " харьмаг цас" гэсэн киноны гол дүрд тоглож, Хятадын соёлын яамны шилдэг киноны шагнал авсан байна. Мөн " Тэмээн Шянз" гэсэн киноны гол дүрд тоглож, алтан тахиан шагнал хүртсэн юм. 1980-1982 онуудад Ба И киноны үйлдвэрийн " дахин төрөл олсон газар" гэсэн кино болон " Салхин бороонт Жүн шан уул" киноны зураг авах ажил болон " тэмээн бөхөн дээрэх хайр дурлал" гэсэн киноны зураг авах ажилд оролцсон байна. 1983 онд Шянганы Чиндао кино үйлдвэрийн хязгаардмал компани болон Тай жи киноны хязгаардмал компанийн хамтран зураг авч үйлдсэн " урсгал ус шиг он жил" гэсэн киноны гол дүрд тоглосон байна. Уг кино нь Шянганы киноны Жин шян шагналын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан юм. Цэцэнгоо мөн Шанхайн кино үйлдвэрийн уран бүтээл- " Өндөр уулын хормой дох цэцгийн хэлхээ" гэсэн киноны дүрд тоглосон байна. Уг кино нь Хятадын алтан тахиа болон өнгийн цэцэг нэрэмжит хоёр том шагнал хүртсэн юм.

1  2