• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-19 16:34:41    
Хятад Европын харилцааг хөгжүүлэхийг хүсэв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Румынд айлчлаж байгаа Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 18-ны өдөр Румыны парламентын ордонд "Уламжлалт найрамдлаа гүнзгийрүүлж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэе" гэсэн сэдвээр үг хэлж, Румын Европын холбоонд нэгдэхийг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд Румын Европын интеграцчилах үйл явцад нэгдэн орох нь Европын холбооны хөгжилд шинэ хүч сэлбэх бөгөөд Хятад Европын харилцааны хөгжилд ч шинэ боломж хангах болно гэдэгт итгэж байна гэж илэрхийлсэн байна.

    Румын бол Ү Бангүөгийн Европын дөрвөн оронд хийх айлчлалын эхний орон юм. Хятадтай 50 гаруй жилийн гүн зузаан найрамдалтай энэ хуучин анд хагас жилийн дараа Европын хобооны нэг гишүүн болж, Европын холбоонд нэгдэн орох гэсэн удаан жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж байна. Ү Бангүө, хуучин андын Румынын өөрийн орны байдлын дагуу сонгосон нийгмийн байгуулал болон хөгжлийн замыг Хятад улс хүндэтгэж, Европын холбоонд нэгдэн орох гэсэн гадаад бодлогыг нь дэмжинэ гэжээ. Ү Бангүө хэлэхдээ, 

    Европын интеграцчилах үйл явцад нэгдэн орохын төлөө Румыны засгийн газар, ард түмэний гаргсан хүчин чармайлтыг Хятад улс дэмжинэ. Румын Европын холбоонд нэгдэн орох нь лавтай Европын холбоонд шинэ хүч сэлбэх бөгөөд, мөн Хятад Европын холбооны харилцааны хөгжилд шинэ боломж хангах болно гэдэгт бид итгэж байна гэжээ.

    Европын холбоо бол дэлхийн хөгжсөн орнуудын хамгийн том бүлэг, Хятад улс нь дэлхийн хөгжиж байгаа хамгийн том орон юм. Түүх соёл, улс төрийн тогтолцоо адилгүй боловч дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш Хятад Европын холбооны харилцаа тогтвортой хөгжиж, хоёр талд ашиг сонирхолын нэн олон нийтлэг талтай болсон байна. Үүнд Ү Бангүө маш чухал ач холбогдол өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, 30 гаруйн жилийн хөгжил нь Хятад Европын холбооны улс төрийн харилцан итгэлцэлийг цаашид гүнзгийрүүлж, харилцан ашигтай эдийн засаг худалдааны харицаа байнга өргөжиж, түүх соёлын харицаа ч урьд өмнө байгаагүй түргэн хөгжсөн байна. Зөвхөн өнгөрсөн нэг жилд Хятадын 9 төрийн дээд албаны удирдах хүн Европын холбооны 14 орон болон Европын холбооны төв байранд айлчилж, Европын холбооны 18 орон болон Европын холбооны байгууллагын удирдах хүмүүс Хятад улст айлчилсан байна. Эдийн засаг худалдааны салбарт Европын холбоо нь үргэлжлэн хоёр жил Хятадын худалдааны нэг номерын том түнш болж, Хятад улс ч Европын холбооны худалдааны хоёрдугаар том түнш болсон байна гэжээ. Яг Ү Бангүөгийн хэлсэнчлэн, Хятад Европын холбооны харилцааны хөгжил өнөө хамгийн сайн сайхан үедээ байгаа юм. Ү Бангүө хэлэхдээ,

    Хятад улс ерөөс Хятад Европын холбооны харилцааг Хятадын гадаад харилцааны чухал байранд тависаар байгаа юм. Хятад Европын холбооны бүх талын стратегийн түншийн харилцааг тасралтгүй төгөлдөржүүлэн хөгжүүлэх нь Хятад, Европын холбооны язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын харилцааны сайн сайхан харилцан нөлөөлөлд ашигтай, дэлхийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжилдч ашигтай юм гэжээ.

    Румынын парламентын гишүүд болон оюутан сурагчид нийт 600 шахам хүн Ү Бангүөгийн үгийг сонссон байна. Хамгийн сүүлд нь тэд нар халуунаар алга ташиж, Хятад Румынын уламжлалт найрамдлыг бэхжүүлэн хөгжүүлж, Хятад Европын холбооны бүх талын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, итгэл найдвраа харуулсан байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\