1991 оны 7-р сард Хятадын статистикийн үндэсний газар Хятадын 100 том их дэлгүүрийг загсаасан байна. 1990 оны борлуулалтын хэмжээгээр нь эхний арвын нэгдүгээрт Шанхайн нэгдүгээр их дэлгүүр орж удаахи байранд Бээжингийн Шиданы их дэлгүүр, Бээижнгийн Ван Фүржингийн их дэлгүүр, Шанхайн Хулянь дэлгүүр, Гунжөү хотын Наньфан Дашаа хувьцаат компани, Шэньянгийн Жүншин дэлгүүр, Бээжингийн Дүн-ань компани, Ү-хань хотын Ү-хань дэлгүүр, Наньжин хотын Шинь Жэкөүгийн их дэлгүүр, Бээжин хотын Лүнфү дэлгүүр орсон байна. 1991 оноос хойш дахин ийм шалгруулалт хийсэнгүй.
Шуудан худалдааны хамгийн том дэлгүүр: Хятадын шуудан худалдааны хамгийн том дэлгүүр 1990 оны 3-р сарын 3-ны өдөр Шанхайн төмөр замын вагзалын талбайд нээгдсэн байна. Түүнээс хойш гадар газрын худалдан аюагчид Шанхай хотын бараа таваарыг худалдан авахад дөхөм болсон байна. Энэ дэлгүүрийг Шанхай хотын шуудан холбооны газрын шууднаар худалдан авах үйлчилгээний компани нээсэн бөгөөд өргөн хэрэглээний бараа таваар, хүнсний зүйл, архи тамхи, ном сэтгүүл, хүүхэдийн тоглоом, бэлэи хувцас малгай гутал, орны хэрэгсэл, ноос ноолууран цамц зэрэг 10-аад их төрлийн 1000 гаруй зүйлийн бараа таваар худалдаж байжээ.
Хүүхэдийн хэрэглээний барааны хамгийн том дэлгүүр: 1992 оны үеийн байдлаар, Хятадын хүүхэдийн хэрэглээний барааны хамгийн том дэлгүүр бол Чаншагийн хүүхэдийн хэрэглээний барааны дэлгүүр болно. Өргөтгөн байгуулсан энэ дэлгүүр 1988 оны 1-р сарын 16-ны өдөр үйл ажиллагаагаа явуувж эхэлсэн байна. Өргөтгөн байгуулсаны дараа энэ дэлгүүр нь уулын 377 ам метр абйснаасаа 1700 ам метрийн талбайтай болсон юм байна.
Гаалийн татваргүй хамгийн том дэлгүүр: 1992 оны үеийн байдлаар Хятадын гаалийн татваргүй хамгийн том дэлгүүр бол 1985 онын 2-р сард Бээжинд эхлэн байгуулж, 1986 оны эхний хагаст ашиглалтад оруулсан Хятадад суугаа гадаадын дипломат ажилтадад үйлчилдэг байсан гаалийн татваргүй дэлгүүр юм. Энэ дэлгүүр нь голцуу дэлхийн нэрт архи тамхи, үнэрт ус, авто машин, мотоцикл, гэрэл зургийн аппрат, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, бэлэн хувцас зэрэг олон зуун нэр төрлийн бараа зардаг байжээ.
Газар доорохи хамгийн том дэлгүүр: 1992 оны үеийн байдлаар Хятадын газар доорохи хамгийн том дэлгүүр бол 1987 оны 4-р сараас эхлэн байгуулж, 1989 оны жилийн сүүлчээр ашиглалтад оруулсан Гирийн мужийн Гирийн хотын газар дороохи дэлгүүр болно. Энэ дэлгүүрийг голцуу агаараас гсэргүүцэн хамгаалах барилгыг ашиглан байгуулсан юм. Энэ дэлгүүрийгщн инийт талбай нь 8000 шахам ам метр байжээ. \М. Цэцэн бэлтгэв\
|