• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-22 16:05:29    
Монгол хэлний судлалын мэрэгжилтэн Норжин

Хятадын Олон Улсын Радио

    Эх орны маань урмарт хэсэгт Монгол, Оростой хил залгаа газарт байриладаг Өвөр монголын уужим тал нутгийн нэг Хөлөн буйр гэж байдгийг хэн бүхэн мэднэ. Харин энэ сайхан нутгаас олон цуут хүмүүс цолгорч гарсны дотор эх монгол хэлнийхээ тансаг урныг судалж, олонд таниулж хөгжүүлж, мөн үүний төлөө өөрийн нэг насаа харамгүй зориулсан буянтай үйлсч хүн бол монгол хэлний судлалын мэрэгжилтэн Норжин гуай юм. Охин бага наснаасаа эрдэм номын мөрийг хөөж, өтлөн өтөлтөл энэ л санасан үйлсийнхээ төлөө зүтгэж явсан Норжин багшын минь санчигийн үс цайжээ. Норжин бол Өвөр монголын нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач юм. Тэрээр Өвөр монголын нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн монгол хэл бичиг судлах газрын дарга байсан юм. Одоо Норжин гуай Хятадын монгол хэл бичиг судлах нийгэмлэгийн орлогч дарга болон эрдэм шинжилгээний комиссын эрхлэгч, Өвөр монголын 7 дах удаагийн улс төрийн зөвлөлийн гишүүн, олон улсын монгол судлалын эрдэмтэдийн нийгэмлэгийн гишүүн зэрэг нийгэмийн тушаалуудыг хариуцаж байна. Норжин 1962 онд Өвөр монголын их сургуулийн хятад хэлний дээд сургуулиас монгол хэл бичгийн тусгай мэрэгжлээр төгөсч, одоо болтол Өвөр монголын нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнд ажилласаар байна. Тэрээр голцуу орчин цагийн монгол хэл, үсэг болон үгсийн сангийн дүрэмжил, хэлбэр судлал, толь бичиг найруулах ухаан зэргийг судалдаг.

    Норжин "Монгол хэл бичгийн уг ёс" зэрэг 5 тусгай бүтээл, "Дуудлага ижил, дүрс өөр үгийн тухай" зэрэг 50-аад судалгааны өгүүлэл, "БНМАУ-ын хэлний судалгааны тойм" зэрэг 5 орчуулагын тусгай бүтээлтэй юм.

    1987 оны 8-р сард тэрээр БНМАУ-ын нийслэл Улаанбаатарт болсон "Олон улсын монгол судлалын эрдэмтэдийн нийгэмлэгийн 5 дах удаагийн бага хурал"-д оролцож, "Монгол бичгийн үеийн эцсийн гийгүүлэгчийн зохицол" гэдэг судалгааны өгүүлэлээ дэвшүүлсэн байна. 1987 оны 9-р сард Хөх хотод болсон "Өвөр монголын их сургуулийн олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний симпозиум"-д оролцоод "Үгийн язгуурын хувирал" гэх өгүүлэлээ дэвшүүлсэн байна. Энэ мэтээр Норжин гуай урьд хожид 10-аад удаа олон улсын хэмжээний монгол судлалын эрдэм шинжилгээний хуралд оролцож, өөрийн судалгааны сор бүтээлүүдээ нийтэлж байжээ. Норжин гуайн судалгааны бүтээлүүд нь бас олон удаа орон, районы шагналыг хүртэж байжээ.

    Олон жилийн турш судлаач Норжин гуай монгол хэлний суурь аман аялгуу болон баримжаа авиа, орчин цагийн монгол хэлний дүрэмжилт, орчин цагийн монгол хэлний хэл зүй, нэн ялангуяа үг бүтээх арга зэрэг талаар гүнзгий судалгаа хийж, амжилттайгаар өөрийн бүтээлүүдээ нийтлүүлсээр иржээ.

    Үүнээс гадна тэрээр 30 сая гаруй үсгийн "Монгол хэлний тайлбар толь"-ийг найруулж бичижээ. Тус толь бичиг бол монгол үндэстний хамгийн анхны том тайлбар толь болно.