Жоом бол өвчин эмгэг тараадаг, хүнсний зүйл, хувцас хунарыг бохирдуулдаг хөнөөлт шавьж юм, хүмүүс түүнийг тунч жигшин яддаг даа. Иймээс жоомыг адил бус улиралд адил бус аргуудаар устгаж болдогийг хүн бүхэн мэдэж авах шаардлагатай байна.
1. Хаварын улиралд:
Хор шүрших аргаар устгаж болно, жоом устгадаг шингэн хорыг жоом үүрэлж байгаа газар нь ахиухан шүрших буюу ялангуяа жоомын үржиж байгаа зай завсар ан сүвээр шингэн хороо сайтар шүршиж орхих хэрэгтэй юм.
2. Зуны улиралд:
Жоом устгах хорголжин хорыг шар айрагийн таглаанд хийгээд жоомын оршин амьдарч өсөн үржиж байгаа газар нь тавьхад түүнийг устган арилгах зорилгодоо хүрч чадна.
3. Өвлийн улиралд:
Цаг уур хүйтэн болоод ирхээр жоом нь дийлэнхдээ гал тогооны өрөө, зуух муух, амтлагчийн дашинга болон түгээл усны тоног төхөөрөмжийн завсар зайгаар орогнон амьдардаг, хүйтэний эрхээр амьдрах чадавх нь аргагүй л мууддаг болохоор устгахад амархан байдаг. Үүний зэрэгцээ жоомын өндөг илэрвэл нэн даруй устгаж байх хэрэгтэй юм.
Үүнээс гадна бас доорохи аргуудаар жоомыг устгаж болох юм. Тухайлбал:
1. Өргөст хэмх буюу хуан гуагаар жоомыг устгах:
Хуан гуагийн огтолж хаядаг үзүүрийг хүнсний зүйл тавьж байгаа хоргондоо тавьчихвал түүний үнэрээс нь жоом зайлахаас биш ойртож чаддаггүй юм.
2. Бөөрөнхий сонгиноор жоомыг устгах:
Жоом нь бөөрөнхий сонгинын хурц үнэрт ойртож чаддаггүй юм, хэрэв жижигхэн нэг бөөрөнхий сонгиныг хүнсний зүйлтэй шүүгээндээ тавих юм бол жоомыг арилгаж чадах төдийгүй хүнсний зүйлийнхээ үнэр амт нь хэвээрээ байх цаг хугацааг ч уртасхаж болох юм.
3. Угаалгын нунтагаар жоомыг арилгах:
Угаалгын нунтагтай усанд дэвтээсэн алчуураар хүнсний зүйл тавьдаг шүүгээнийхээ гадар дотор, өнцөг булан болгоныг сайтар арчиж цэвэрлэвэл жоомоос сэргийлж болох юм. Дахивал бас угаалгын нунтагтай усаар шууд жоомыг шүрших нь ч жоомыг устгах үүрэг гүйцэтгэдэг байна.
Жоомын хорыг урт хугацаагаар тавьхаас гадна түүнийг чийгтүүлэхгүй байхийг анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна, жоомыг үүрлэж үржихээс зайласхийхийн тулд гэрийнхээ хог хаягдалыг зүйлүүдийг цаг даруйд нь хаяж цэвэрлэж байх хэрэгтэй юм.\Л.Буянтогтох, орчуулав\
|