• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-22 18:27:20    
Ниншяд 450 мянга гаруй хүн ядуу амьдралаас ангижрав

Хятадын Олон Улсын Радио

     Ниншягийн хотон үндэстний өөртөө засах район нь Хятадын баруун бүс нутгийн Шармөрний дунд урсгалын сав газарт оршиж байдаг. 64 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 5 сая 620 мянга гаруй хүн амтай. Хятадын хотон үндэстэн гол төвлөрөн суурьсан. Өөртөө засах районы төв нь Иньчуань.

     Хятадын засгийн газраас шинэ нэг ээлжийн ядууг тэтгэх 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр, Ниншягийн хотон үндэстний өөртөө засах районы өмнөд уулархаг нутагт 452 мянган ядуу иргэд идэхээс хоолтой, өмсөхөөс хувцастай болж, хөдөө тосгоны ядуу хүн амын тоо 75 мянгад хүртэл буурчээ.

     Ниншягийн хотон үндэстний өөртөө засах районы өмнөд уулархаг нутгийн Шижи, Хайюань, Жинюань зэрэг 8 шянь нь Хятадын хамгийн ядуу районд тооцогддог. 1983 оноос Хятадын засгийн газраас энэ районд ядуу тэтгэх ажил өрнүүлснээр, ядуу амьдралтай хүн амын тоо жилээс жил багасав. Гэвч 2000 онд тус районы ядуу амьдралтай хүн амын бас 527 мянга байсаар.

     Шинэ зуунд орсноос хойш, Ниншягийн хотон үндэстний өөртөө засах район "Ниншягийн хөдөө тосгоны ядуучуудыг тэтгэх 10 жилийн төлөвлөгөө" боловсруулан тогтоов. Шат бүийн засгийн газар ядуу тариачдын орлогыг нэмэгдүүлэх асуудлыг гол болгож, тус нутгийн үйлдвэрлэл амьдралын үндсэн нөхцлийг сайжруулж, үйлдвэрлэлийн бүтцэд зохицуулалт хийж, илүүц хөдөлмөр хүчийг шилжүүлж, ядууг тэтгэх ажлыг түргэтгэсэн байна.

    Ядуу амьдралтай тариачдыг уулан нутгаас гаргаж орлогыг нэмэгдүүлэхийн тулд, сүүлийн жил Ниншягийн хотон үндэстний өөртөө засах районыхан нь хөдөлмөр хүчийг хот оруулж ажлуулахыг чанга атгасан байна. Орон нутгийн засгийн газар хөрөнгө мөнгө гаргаж, тариачдыг сургалт дамжаанд бэлтгэсэн байна. Бүртгэлээс үэзэхэд, 2005 онд Ниншягийн өмнөд уулархаг нутгийн 8 шяний тариачдын хүн бүрийн орлого нь 2000 онд 987,4 юань байсан бол 2005 онд 1687 юаньд хүрч, жил тутам 14,17% өсчээ.