Сүүлийн жилүүдэд Хятадын холбогдох салбарууд хүүхэлдэйн уран бүтээлийн ажил төрөлд оруулах хөрөнгө мөнгний дэмжилгээ аажмаар нэмэгдүүлж, энэ ажил төрлийн хөгжилд ашигтай арга хэмжээнүүд тогтоосноор ил тод үр ашигтай болсон юм.
Бүртгэлээс үзвэл, сүүлийн гурван жилд Хятадын үйлдсэн хүүхэлдэйн кино жил дараалан нэмэгдэж, 2005 он гэхэд долоон зуу гаруй цагийн хүүхэлдэй кино үйлдсэн юм банйа.
Хятадын Радио Телевиз Киноны үндэсний ерөнхйи газар нь энэхүү баяр наадмаас өмнө Ханжөүд тусгайлан бүх Хятадын кино телевизийнхний хүүхэлдэйн уран бүтээлийн ажлын зөвлөлгөөн хийж, уг газрын орлогч дарга ноён Хү Жанфан энэ хурал дээр хэлэхдээ:
Үндэснийхээ хүүхэлдэйн уран бүтээлийн үйлдвэрлэлд дорбитой тус дөхөм үзүүлэхэд гол хүчээ хүүхэлдэй дүр бүтээх, жүжгийн дэвтэр, найруулга зэрэг эхний үеийн уран бүтээлд хүч тавьж, мөн хөгжим, үг хавсаргах, ая дууны бүтээл, хөдөлгөөн зэрэг сүүл хураах уран бүтээлд урь чадвараа гаргах хэрэгтэй байна. Бас зах зээлийн эрэлт хэрэгцээг нарийн судлаж, үзэгчид чиний бүтээсэн уран бүтээлийг сайшаан таалж байх эсэх, нэртэй сайн бүтээл хэрхэн бүтээх зэрэг талаар маш сайн судлага шинжилгээ хийх чухалтай банйа. Адил бус нас жил, адил бус хүйс ялгал, адил бус давхаргын үзэгчдийн дур сонирхолтой адил бус төрлийн хүүхэлдэйн сайхан кинонууд бүтээх нь хамгаас чухал юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/ 1 2
|