Хятадын Ганьсү мужийн Чжан сянь суурины Чжүн шинь бага сургуульд өвлийн сүүл хаврын эхний тариан ажил багатай үед, өдөр бүрийн оройн долоон цагт, 20-оос 50 хүртлэх насны хүмүүс суралцаж байдаг.
Чжань сянь нь Ганьсү мужийн зүүн өмнөд хэсэгт байдаг жижиг сяний хот болно, Ланьчжөү хотоос 300-гаад километр зайтай. 190 мянган хүн амтай Чжан сянь 1998 онд иргэдийн өмсөж зүүх хоол ундны асуудлыг шийджээ. Улсын хэмжээний ядуу сянь, нийт сяний тариачдын 2005 оны дундач орлого 1550 юань байжээ.
Тус сяний Сань ча чжэнь сууринд 15-аас 50 хүртлах насны хүн 11807 байгаа. Үүний дотор үсэг бичигт тайлагдаагүй юм уу хагас тайлагдаж байгаа хүн 920 байна.
Залуучуудыг үсэг бичигт үндсэнд нь тайлах, 9 жилийн заавал сургах боловсролыг үндсэнд нь түгээмэлжүүлэх нь шат бүрийн засгийн газрын чуухал үүрэг болно.
Хятадын баруун бүс нутгийн хүн дутмын боловсрол хүртсэн жилийн хэмжээ нь 6,7 жил болно. Энэ нь бүх Хятадын дундач түвшнээс 1.3 жилээр бага байна.
Чжан Шяо фан сурвалжлагчид хэлэхдээ, гэрийн амьдрал хүчирдэлтэй болохоор бага сургуульд гуравхан жил сурсан. Оройн сургуульд 4 жил сурч, одоо зурагтаар гарч байгаа үсгийг гаргаж байна .Үсэг бичиг нэлээд сурч байгаад, хот орж ажил хийж, мөнгө олж, гадаад ертөнц ямаршуухан байгааг ойлгохыг хүсэж байна гэжээ.
И-Шян хүн бол Ганьсү мужийн Чжан сянь суурины Чжүн шинь бага сургуулийн 5-р ангийн хэл бичгийн багш. Тэрээр хэлэхдээ, оройн сургуульд суралцаж байгаа хүмүүс их урамтай байгаа. үсэг бичиггүй, мэдлэггүй байдгийн зовлонг ойлгож байгаа болхоор тэд маш сайн чармайн сурч байна гэжээ.
Сань Ча чжэнь суурины дарга Чжан Паньфэн хэлэхдээ, оройн сургуулийн суралцах материал, хэрэгслийг бүр засгийн газраас хангаж байна. Энэ жил тус суурины 12 сургууль үсэг бичигт тайлагдах дамжаа эрхлэж, энг удаа 800 хүнийг үсэг бичгт тайлах зорилт тавьж байна гэжээ.
|