Фтор бол яс ба шүдийг бэхжүүлдэг бодис юм, одоо түүнийг шүдний оонд их хэмжээгээр найруулан ашиглаж байна. Гэвч адил бус нутаг районы экологийн орчинд фторын агуулагдах хэмжээ нь ч адил бус байдаг юм, иймээс фтортой шүдниы оо нь хүн болгонд тохиромжтой байдаг биш юм, ялангуяа хүүхэдүүдэд фтортой шүдниы оог болгоомжтой хэрэглүүлэх хэрэгтэй. Хүмүүсийн биед агуулагдах фтор нь хэтэрвэл, фторт хордож "Фторжсон шүд", "Фторжсон ясны өвчин"-д нэрвэгдэх аюултай юм.
Хүүхдүүд зөвхөн хүүхдэд зориулсан шүдний оо хэрэглэж, 3 ой хүрээгүй хүүхэд фтортой шүдний оо хэрэглэхгүй бол тун сайн юм гэж мэргэжилтэн сануулж байна. Зарим аав ээж шүдний оо сонгон авахдаа хүүхдийнхээ шүдийг бөх сайн байлгахыг бодож фтортой шүдний оо худалдан авч байж ч болзошгүй юм. Шинжлэх ухааны туршилтийн дүнгээс үзвэл, "Фторжсон шүд"-ний өвчин нь нялх хүүхдэд илүү тусдаг, ялангуяа 3 ой болохоос өмнөх хугацаа бол хүүхдийн шүдний өсөлтийн хамгийн зангилаагийн цаг юм, энэ хугацаанд фтортой шүдний оо хэрэглэхгүй байвал зохино. Хүүхдүүд фтортой шүдний оо хэрэглэвэл зөвхөн хүүхдүүдэд зориулсан шүдний оо хэрэглэж, насанд хүрэгсэдийн хэргэлдэг шүдний оотой холихгүй бол сайн юм, учир нь хүүхдүүдэд зориулсан шүдний ооны фтор агуулж байгаа хэмжээ нь насанд хүрэгсэдийн хэргэлдэг шүдний оонд агуулагдаж байгаа хэмжээнээс илэрхий хэмжээгээр бага байдаг тул юм. Жирийн байдалд, 3 ой хүрээгүй нялх хүүхдэд ийм шүдний оог хэрэглүүлэхгүй байвал сайн байдагийг мэргэжилтэд бас санал болгож байна. Сургуулийн насны хүүхдүүд фтортой шүдний оо хэрэглэхдээ сойзон дээрээ хурууны өндгөн чинээхэн хийгээд шүдээ сойздох дараа нь амаа сайтар зайлж шүдний ооны хөөсийг гүйцэд арилгах хэрэгтэй.
Фтор бол хүний биед шаардлагатай нэг зүйлийн бичил элемент юм, мөнч бусад ямарваа бичил элементүүдтэй адилаар аюулгүй ашиглах цар хэмжээ байдаг юм. Иймээс фтор агуулсан бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний боодол дээр бичиж байгаа тайлбар, хэрэглэх заавар, үйлдвэрлэсэн цаг хугацааг нарийвчилан анхаарах хэрэгтэй юм, үүний зэрэгцээ шүдээ нэн сайтар хамгаалж байхын тулд хэн хүн гээд нэг төрлийн шүдний оог урт хугацаагаар хэрэглэхгүй байж, төрөл бүрийн шүдний оог байнга солио халаатай хэргэлж байхыг хүмүүст санал болгож байна. \Л.Буянтогтох орчуулав\
|