Эрхэм анд нөхөд минь, Та сайн байна уу? Сайхан зусч байна уу? Манай өнгөрсөнд нэвтрүүлсэн хоёр цуврал мэдээлэлээс та ХОУР нь Хятад улсын гадаадад зориулсан нэвтрүүлэг явуулдаг улсын хэмжээний цорын ганц радио болохыг мэдсэн байх. Одоо та бүхэндээ "ХОУР-г хэн сайн мэдэх вэ?" мэдлэгийн уралдааны "Цоо шинэ ирээдүй" гэсэн гуравдугаар цуврал мэдээлэлийг танилцуулья.
Энэхүү мэдээлэлийг танилцуулахаас өмнө би танд энэ уралдаантай холбоотой асуултын хоёр сэдвийг хэлж өгеө.
Асуултын тавдугаар сэдэв: ХОУР аль улсад анхны FM- ийн цацах станцаа ажиллуулсан бэ?
Асуултын зургадугаар сэдэв: ХОУР-гийн вэб сайтын хаягийг нэрлэнэ үү?
ХОУР байгуулагдсанаас хойш даян дэлхийд Хятад улсыг танилцуулж ойлгуулах үүрэг зорилтыг биелүүж ирсэн юм. Бидний нэвтрүүлэгээр дамжуулан олон мянган сонсогч Хятад оронтой танилцаж, ХОУР-г сайн мэддэг болсон. Өнгөрсөнд зонхилох сонсогчид богино долгионы радиогоор манай навтрүүлэгийг сонсдог байсан бол энэ байдал сүүлийн хэдэн жилд өөрчлөгдсөн байна.
2006 оны 2-р сарын 27-ныг Хятадын гадаадад зориулсан навтрүүлэгийн түүхэн тэмдэглэлт өдөр гэж хэлж болох юм. Энэ өдөр ХОУР нь Кенийн нийслэл Найробид CRI-гийн 91.9 FM-ийн нэвтрүүлэгийг албан ёсоор нэвтрүүлж эхэлсэн байна.
Кенийн FM-ийн нэвтрүүлэг нь ХОУР-гийн гадаадад цацсан хамгийн анхны FM-ийн нэвтрүүлэг цацах станц юм. Нэвтрүүлэг хийсэн анхны өдөр ХОУР-гийн дарга Ван Гэннянь тэргүүтэй төлөөлөгчид алс холын Африкт хүрэлцэн очиж энэ түүхэт үйл хэрэгт оролцосн байна. Кенид FM-ийн радио нэвтрүүлэг явуулж эхэлсэн явдал нь ХОУР-гийн үе үеийн хүмүүсийн хүсэл эрмэлзлийнх нь бодит биелэл болсон юм. 65 жилийн турш гадаадад зориулсан манай радио нь эхлээд хэдхэн хэлээр нэвтрүүлэг явуулдаг байснаасаа хөгжөөд одоогийн байдлаар 38 төрлийн гадаад хэл, хятад хэлний төв аялага болон орон нутгийн дөрвөн аялагаар нэвтрүүлэг явуулж байна. Гэвч цацалт болон тархац нь нэвтрүүлэгийн арга барил, техникийн нөхцөлөөс болж хязгаартай байсаар байна. Кенид FM-ийн радио нэвтрүүлэг цацаж эхэлсэн нь манай радоигийн нэвтрүүлэгээ сонсогчидтай улам ойртуулж, тухайн орны болгох хөгжлийн стратегийн чухал алхам дараа болох юм. Хойшидын 5 жилд манай радио олон зам суваг, хэлбэрээр FM-ийн нэвтрүүлгийг тухайн оронд цацах төсөл хэрэгжүүлэх болно гэж ноён Ван Гэннянь тэмдэглэсэн байна. Тэрээр хэлэхдээ: "Ирээдүйн 5 жилд манай радио гадаадад 100 FM-ийн болон дунд долгионы нэвтрүүлэг цацах станц байгуулж, Ази, Африк, Латин Америк зэрэг хөгжиж байгаа орон болон умард Америк, Европ тивийн орнууд дахь цацалтаа үр ашигтай сайжруулах болно. Үүний зэргэцээ тухайн оронд цацах нэвтрүүлэгийн чанар чансааг сайжруулж, тухай газар нутагт цацах нэвтрүүлгийнхээ сонсголыг цаашид улам сайн болгоно. Энэхүү арга хэмжээг авахаар дамжин бид гадаадын гол болох сонсогчидын тархалтын хэмжээг өргөтгөж, сонсогчидтойгоо улам ойр дотно болохыг хичээнэ. Бид дэлхийн гол болох нийгэм нийтэд Хятадыг улам тал бүрээр бодитойгоор ойлгуулан таниулах болно. Уламжлалт долгионы радиогоо улам сайн хийхийн зэрэгцээ манай радио бас бүх дэлхийн хэвлэл мэдээлэлийн хөгжлийн урсгалыг даган интенэтийн мэдээллээр дамжин сүлжээний нэвтрүүлэг явуулахыг нааштай хайн сүвэгчлэх болно. Одоогийн байдлаар та компьютерын гар удирдлагаа аяархан хөдөлгөж манай радиогийн вэб сайт CRI Online-г дарахтай зэрэг, манай тун саяханы мэдээ мэдээлэлүүдийг дуртай газраасаа сонсч болох юм. Та манай радиогийн олон хэлний вэб сайтаас сүүлийн үеийн мэдээ, биеийн тамир спорт, аж амьдралын тухай нэвтрүүлэгүүдийг харж, Хятад орны талаар олон мэдээлэл авч болох юм" гэжээ.
CRI Online нь өдөр болгон сүлжээн дээрхи 210 гаруй цагийн тоон системийн нэвтрүүлэгээ шинэтгэж, бас төрөл бүрийн хэлний нэвтрүүлэгээ сүлжээн дээр нэг долоо хоног байлгаж, манай вэб сайтыг өдөрт 8 сая хүн уншиж байна. 2005 оны 7-р сараас эхлэн CRI Online нь интернэтийн сүлжээ ашиглагчиддаа зориулан олон хэлний сүлжээний радио- INET RADIO-г тусгайлан ажиллуулж, хятад хэлний төв аялга, Герман, Япон зэрэг хэлний сүлжээн дээрэх нэвтрүүлэг явуулж эхэлсэн байна. Үүнд мэдээ мэдээлэл, дуу хөгжим болон хэлний заан сургалт зэрэг хүрээг хамарч, сүлжээ хэрэглэгчидийн гүн сайшаалыг хүлээсэн байна. ХОУР-гийн ерөнхий редакторийн орлогч, CRI Online-гийн ерөнхий редактор ноён Ма Вэйгүн хэлэхдээ: "Бид олон хэлний нэвтрүүлэг явуулдаг одоогийн давуу тал болон онцлогоо хэвээр байлгахаас гадна, доорхи хэдэн зүйлийн ажлыг тууштай хийх болно. Тухайлвал юуны өмнө уридчлан төсөөлж болох ирээдүйн хугацаанд хятад хэлний, англи хэлнийи болон япон хэлний сүлжээний болгер болон сүлжээгээр нэвтрүүлэг хийх ажил төрөл явуулна. Хоёрдугаарт, бид шинэ техникийг ашиглан гар утасны нэвтрүүлэг, гар утасны телевиз зэрэг ажил төрөл явуулах болно. Үүнээс гадна бид сүлжээн дээрэх хэлний сургалт хийх болно. Бид сүлжээний мэдээлэлийн хэрэгслэлээр дамжуулан сонсогчиддоо хятад хэл зааж, хятад хэлний заан сургалтын ажил хийх болно" гэжээ.
Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил болон гадаадтай харилцах талаар тасралтгүй эрчимжихийн хэрээр улам олон Хятад хүмүүс гадаадад суралцаж, аялаж жуулчлан бизнес хийж байна. Хятадын цорын ганц улсын хэмжээний радио болсоны хувьд ХОУР нь хятад улсад дэлхий дахиныг танилцуулах үүрэг хариуцлага хүлээх болсон юм. Одоо манай радиогийн эрхлэн явуулж байгаа дэлхийн мэдээ мэдээлэлийн радио буюу CRI NEWS RADIO, англи хэлний ерөнхийлсөн радио буюу EASY FM, европ америкийн хит дуу хөгжимийн радио буюу HIT FM тэрчлэн гадаад хэлний заан сургалтын радио зэрэг дотоод гадаадад зориулсан олон олон нэвтрүүлэгүүд бэлтгэн Бээжин, Шанхай, Гуанжөү зэрэг маш олон том дунд хотуудад цацаж, олон улсын мэдээ, мэдээлэл болон хит дуу хөгжим зэрэг нэвтрүүлгээрээ сонсогчиддоо маш таашаагдаж байна.
Үүний зэрэгцээ ХОУР нь өдөр бүр таван цаг гаруйн хугацаатай олон улсын мэдээний телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хиймэл дагуулаар нийт Хятадын 300 гаруй телевизийн суваг, радиод дамжуулж байна. ХОУР-гийн голлон эрхэлж буй "Дэлхийн мэдээний сонин" нь дотоодын сонсогчидод олон улсын мэдээг мэдээлэхээр гол болгож, олон улсын улс төр, эдийн засаг, соёл, биеийн тамир спорт, боловсрол, шинжлэх ухаан техник, нийгэм зэрэг талын агуулагыг хамарч байгаа бөгөөд энэ сонин нийт Хятадын хэмжээнд гүйлгээнд орсон байна.
Ирээдүйд ХОУР нь олон төрлийн эх баялагаа нэгтгэж, нэн олон нэн аятай хөгжлийн аз завшааныг хайх болно. ХОУР-гийн дарга Ван Гэннянь радиогийн ирээдүйн хөгжлийн зорилтыг авч хэлэх үе ярихдаа, "ХОУР-гийн ирээдүйн хөгжлийн зорилт нь дан ганц долгионы радио нэвтрүүлэг явуулдаг байснаас, долгионы радио нэвтрүүлэг, сүлжээний радио нэвтрүүлэг болон олон хэлбэрийн мэдээлэлийн нэг цогц болон бүрэлдсэн орчин үеийн ерөнхийлсэн мэдээлэлийн хэрэгсэл болгож, радио сүлжээ болон телевиз зэрэг мэдээлийн олон хэлбэрээр хэрэглэгчиддээ Хятадын тухай мэдээлэл авах шаардлагыг нь тал бүрээр хангах болно. Хятад улс болон дэлхий дахины харилцах цонх болсоны хувьд, бид гадаадын сонсогчидын Хятад улсыг сайтар ойлгоход нь туслах төдийгүй Хятадын ард иргэдэд гадаад орныг нэн сайн ойлгуулах болно" гэжээ.
Ноён Ван Гэннянь хэлсэн үгэндээ: "2010 он гэхэд манай радио нь техникийн тоног дөхөөрөмжийн түвшин, нэвтрүүлэг бэлтгэн явуулах хүчин чадал, нэвтрүүлэг цацах долгионы байрын тоо хэмжээ, нэвтрүүлэгийн цаг, тухайн оронд нэвтрүүлэг цацах тархацын хэмжээ, гадаадад сурвалжлагч ажиллуулах зэргээрээ дэлхийн гол болох олон улсын радиогийн цар хүрээ түвшинд хүрэх юм уу ойртох болно. Материалаг тоног төхөөрөмжийн байгуулалт болон олон нийтийн дундах үр нөлөө зэрэг талаар зарим том орны радиогийн байгуулагатай ойртуулах болно. Үүнийхээ үндэс суурин дээрт олон жилийн хүчин чармайлтаар радиогоо Хятадын үндэсний гол хүчин чадалтай зохицсон, олон улсын зохих нэр нөлөө бүхий орчин үеийн олон улсын хэвлэл мэдээлэлийн хэрэгсэг болгоно" гэж илэрхийлсэн байна.
Сая "ХОУР-г хэн сайн мэдэх вэ?" мэдлэгийн уралдааны "Цоо шинэ ирээдүй" гэсэн гуравдугаар цуврал мэдээлэлийг танилцууллаа.\Үргэлжлэл байна\Номин бэлтгэв\
|