Данаабал
(Хорчин нутгийн ардын дуу)
Ү Түншүү мод чинь
Үжирээд унабал даа хөө
Өдөн жигүүртэй ингээр шувуу чинь
Хаанаа нь сууж донгодох уу даа хөө
Үерхэж наадсан Данаабал гэгэ минь
Ү Жуангийн цэрэгтээ мордчихвол
А хаа хөө
Үлдэж суусан Жинь шян чинь
Хэнийгээ харж суух уу даа хөө.
Хайлс майлс мод чинь
Хувхайраад унабал даа хөө
Хайчин жигүүртэй ингээр шувуу чинь
Хаанаа нь сууж донгодоё хөө
Хайрлаж санасан Данаабал гэгэ минь
Хааны цэрэгтээ мордочихвол
А хаа хөө
Хоцорч суусан Жинь шян чинь
Хэнийгээ харж суух уу даа хөө.