• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-25 15:18:45    
Бүгд Найрамдах Узбекистан улс

Хятадын Олон Улсын Радио

    Нутаг дэвсгэр: 447 мянган 400 хавтгай дөрвөлжин км.

    Хүн ам: 2004 оны 12-р сарын байдлаар 26 сая 100 мянга. Түүний дотор Узбек үндэстэн 78,8 хувь, Тажик үндэстэн 4,9 хувь, Орос үндэстэн 4,4 хувь, Казак үндэстэн 3,9 хувь, Калкарпак зндэстэн 3,2 хувь, Татар үндэстэн 1,1 хувь, Киргиз үндэстэн 1 хувь, Солонгос үндэстэн 0,7 хувийг тус тус эзэлж байна. Үүнээс гадна бас Туркмен, Украйн, Уйгур, Армани, Турк, Белрус зэрэг үндэстэн ястан байдаг. Узбек хэл бол албаны хэл, Орос хэл бол нийтийн хэл. Гол шашин нь Сунитийн бүлгийн Исламын шашин, дараа нь үнэн алдартаны шашин.

    Нийслэл: Ташкент, 2004 оны 12-р сарын байдлаар байнгийн оршин суудаг хоёр сая 135 мянга 700 хүн амтай. Нэгдүгээр сарын агаарын хэм дунджаар хасах 1,1хэм, 7-р сарын агаарын хэм дунджаар 27,5 хэм.

    Төрийн тэргүүн: ерөнхийлөгч Ислам Абдуганиевич Каримов, 1991 оны 29-ний өдөр бүх ард түмний сонгуулиар тусгар тогтносны дараахи Узбекитаны анханы ерөнхийлөгчээр сонгогдов. 1995 оны 1-р сарын 9-ний өдөр бүх ард түмний санал оруулалтоор түүний бүрэн эрхийн хугацааг 1997 оноос 1999 оныг дуустал сунгав. 2000 оны 1-р сарын 9-ний өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр 91,9 хувийн саналаар дахин сонгогдов. 2002 оны 1-р сарын 27-ны өдөр Узбекитан бүх нийтийн санал асуулга хийж ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таван жил байснаас нь долоон жил болгон сунгсан байна.

    Чухал баяр дурасгалын өдөр: Шинэ жил – 1-р сарын 1-ний өдөр. Гүрбаны баяр – 2-р сарын 11-ний өдөр. Наулусын баяр – 3-р сарын 21-ний өдөр. Яруу алдарын өдөр (уулын ялалтын өдөр) -- 5-р сарын 9-ний өдөр. Тусгар тогтнолын өдөр – 9-р сарын 1-ний өдөр. Үндсэн хуулийн өдөр – 12-р сарын 8-ны өдөр.

    Ерөнхий байдал: төв Азийн дотор газарт байдаг далайд гарцагүй орон, түүний таван хөрш орон ч далайд гарцагүй орон юм. өмнө талаараа Афганистантай, хойт болон зүүн хойт талаараа Казакстантай, зүүн болон зүүн өмнөд талаараа Киргиз, Тажикстантай, баруун талаараа Туркменстантай тус тус хил нийлэж байна. Их ган хуурай эх газрын цаг агаартай, нэгдүгээр сарын агаарын хэм нь дунджаар хасах 6 – 3 хэм. Долдугаар сардаа дунджаар 25 – 32 хэмтэй.

    Манай тоолалын 9 – 11-р зуунд Узбек үндэстэн бий болон бүрэлдэв. 13-р зуунд Монгол түүний байлдан дагуулав. 14-р зууны дунд үед Амир Төмөр Самаркандаар нийслэл болгосон асар их хаант гүрэн байгуулав. 16 – 18-р зуунд Бухал хаант улс, Шива хаант улс, Хао хаант улс байгуулав. 1917 – 1918 онд зөвлөлийн засаг байгуулж, 1924 онд Зөвлөлийн Засагт Бүгд Найрамдах Социалист Узбекитан Улс байгуулж, ЗХУ-д нэгдэв. 1991 оны 8-р сарын 31-ний өлөр тусгар тогтнолоо мэдэгдэж, 9-р сарын 1-ний өдрийг тусгар тогтнолын өдөр болгов. \М. Цэцэн бэлтгэв\