• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-25 16:27:58    
"Уянгын тойрог" (нэг)

Хятадын Олон Улсын Радио

    Сайн байна уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд бэлтэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын телевиз хорооны ерөнхий редактор байгаад одоо тэтэгвэртээ гарсан ахмад урлагийн жүтгэлтэн, Өвөр монголын алдарт шог жүжигчин Гангамөрөн гуай ярилцлага өгсөнийг сонсоё.

    Гангамөрөн, Өвөр Монголын Өөртөө Засах Раионы Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хушууны Солоон нутагт төрж өсчээ. Аав нь анчин хүн байжээ. 6 настайдаа аав ээжээсээ өнчин өрөөсөн хоцорч, авга болон нагац ахынхаа гар дээр их хүчир зовлонтой өссөн юм байна. Хар багаасаа өөрийн үндэстнийхээ үлгэр холбоо, ардын дуунд их дур сонирхолтой байж, Сургуулийн босгийг алхасны дараа дуу урлагийн талаар олноос оройлж, багш болон үеийн хүүхдийнхээ магтаал сайшаалыг хүртэж байжээ. Хожим нь монгол хэл бичгийн тусгай мэрэгжилийн сургуулийг найруулах болон орчуулах мэрэгжилээр төгсч ажилд орсон байна. Ингээд ажлын чөлөөгөөрөө дуу урлаг, онцгойлон Өвөр Монголын ардын дуунд шимдсэн байна. Тэрээр "Дууны уут", "Эрлис дуу" "Орчуулагч" зэрэг маш олон хошин шог бичиж тоглосон байна. Онцгойлон түүний "Дууны уут" гэдэг шог жүжиг нь бүр ардын дууны нэрээ бүрэлдэж, хүмүүст Өвөр монголын ардын дууны элбэг баялаг, эрхэм нандин гэдгийг ойлгуулж мэдрүүлэхийг зорисон байна. За ингээд одоо түүний алдарт шог жүжигчин Машвилигтай хамт тоглосон "Орчуулагч" гэдэг хошин шогийг нь сонирхоё.

    Гангамөрөн гуй одоо үеийн Өвөр монголын дуу урлагийн байдлын талаар ярихдаа, нийгэм хөгжиж байна, шинэ юм гарч байна. Үүнийг бид бүхэн хүлээж мэдрэх хэрэгтэй, бид цаг үе, дэлхийн урсгалыг дагах хэрэгтэй. Хүн давшиж байхад бид орондоо алхаж болохгүй шүү. Гэвч энэ бүхэнд нэг суурь гэдэг юм байдаг. Өөрийн юмаа таягдаад бусдыг дагаад дэрвээд байж болохгүй шүү дээ. Энэхүү суурь бол даруй өөрийн үндэстний соёл урлаг болно. Бид хүний давшисан зүйлийг хүлээхэд эрхэвиш урдаар өөрийн сайн сайхан сод зүйлээ эзэмшисэн байх хэрэгтэй. Хүний юм бүхэн сайн гэсэн явдал биш. Нэг хүн өөрийн үндэстнийхээ сайн сайхан соёл мэдэлгийг сурч эзэмшсний хойно сая бусад хүний юмыг эвлэг сайхан хүлээж авч өөрийнхтөйгээ харицуулж, өөрийгөө төгөлдөржүүлж, өөрийн үндэстнийхээ соёл урлагийг хөгжүүлж чадна гэжээ. Гангмөрөн гуай өвөр монгол дууны талаар ярихдаа, монгол дуу гэдэг бол монгол үг, монгол аяны нийлбэрийг хэлнэ, харин монгол ая дээр бусад үндэстний үг шүлгийг авч дуулах юм уу, монгол дууны үг шүлгийг бусад үндэстний ая дээр дагуулж дуулах нь бүр цэвэр монгол дуу биш, тэр бол эрлийз дуу болно гэжээ. Тэрээр хожмын харалтынхаа тухай ярихдаа, Би хожим мөн уулынхтайгаа адилаар хошин жүжигээ бичиж тоглож, үндэстнийхээ соёл урлагт өөрийн гэсэн хүчин чармайлгаа өргөнө гэжээ.

    Эрхэм сонсогчид, сүлжээ ашиглагчид аа, манай энэ дугаар өндөрлөж байна. Дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай./Хүчит редакторлов/