• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-25 18:44:58    
Тахир дутуу хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэнэ

Хятадын Олон Улсын Радио

    24-ний өдөр Хятад улсын Ерөнхий сайд ВэньЖябаогийн даргалан хуралдуулсан Төрийн зөвлөлийн байнгын хуралаас ирэх таван жилд Хятад улс тахир дутуу хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх шийдвэр гаргасан байна.

    Уг хуралаар ирэх таван жилийн "Хятадын тахир дутуу хүмүүсийн амьжиргааны мөрийн хөтөлбөр"-ийг хэлэлцэн баталсан байна. Ирэх таван жилд, шат бүрийн засгийн газар болон холбогдох салбар дараах ажлуудыг сайтар хийх хэрэгтэй. Үүнд эрүүлжүүлэн эмчлэх төслийг хэрэгжүүлж, тахир дутуу нэн олон хүнийг адил бус хэмжээгээр эрүүл болгох, тэдний боловсрол хүртэх эрхийг тууштай баталгажуулах, тахир дутуу хүмүүсийг ажлаар хангах нийгэмийн хамгаалалыг сайжруулах, хөдөө тосгоны тахир дутуу хүмүүсийг ядууралаас гаргах ажлыг идвэхжүүлэх, хөдөө тосгоны 10 сая ядуу амьдралтай тахир дутуу хүмүүсийн наад захын амьжиргааг баталгажуулан тэдний орлогыг тогтвортой нэмэгдүүлэх эдгээр болно. Хятад улсад ойролцоогоор 60 сая тахир дутуу хүн байж, нийт хүн амын 5 орчим хувийг эзэлж байна. /Урангоо орчуулж Баатар хянав/