• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-25 20:51:47    
Тайшань уулны хаврын үзэмж

Хятадын Олон Улсын Радио

    Тайшань уул Хятадын зүүн нутгийн Шаньдүн мужид байдаг юм. Энэ бол Хятадын аварга сүрлэг уул хайрхадтай цэцэрлэгт хүрээлэнгийн нэг билээ. Тайшань ууланд тоо томшгүй олон төрлийн навч цэцэг байдаг боловч цэцэгнийх нь олонхи нь асга хаданд ургасан байдаг болохоор хүмүүс ихэвчлэн холоос барааг нь харж бахархдаг.

    Хавар цагт Тайшань уулнаа зугаалахдаа тоорын цэцгийн хүрээлэнгээр заавал орж үзэх хэрэгтэй юм. Тоорын цэцгийн хүрээлэн нь Олайфэн хайрханы арын бэлд байдаг. 100 гаруй жилийн өмнө энд нутаглаж байсан Лү овогтныхон уул хадыг нүүлгэж байгаад өргөн чөлөө гаргаж, тоорын цэцгийн хүрээлэн гаргасан юм гэнэ. Энэхүү тоорын цэцгийн хүрээлэн нь явах тусмаа өрөгжсөөр байж, өнөө бол уул талгүй нийдэм тоорын цэцэг болсон байна. Энд жуулчлах хүмүүс бол уул давахдаа энд жаахан амран сууж тоорын цэцэг сонирхохыг дагуу тоор идэж, нутгийн хоол унд амсаж тухалж болох юм.

    Үүнээс гадна заавал очиж үзүүштэй бас нэгэн газар бол даруй Тайшань уулнаас ойрхон байдаг Фэйчэн хот болно. Фэйчэн хот бол тоорын цэцгийн эх нутаг юм. Энэ газрын тоорыг фө тао буюу бурхан тоор гэдэг. Жил болгоны 4,5-р сар бол Фэйчэн хотын тоор боловсорсон хамгийн сайхан цаг юм. Энэ хотын тоор 1000 гаруй жилийн түүхтэй болж байна. Эндэхийн зөвхөн тоорны хүрээлэнгийн талбай нь хүртэл 8000 гаагаас даваж, гинисийн номд орсон байгаа юм. Жил болгоны хавар болоход энэ газар өнгийн цэцэг мяралзаж, цэцгийн далай болдог.

    Тайшань уулны хаврын онцолгийг үнэнхүү харуулж чадах газар бол Тайшань уулны оргил юм. Хятадын эртний хүмүүс Тайшань уулны оргилыг тэнгэрээс ойрхон гэж үздэг байжээ. Жуулчид Наньтяньмэнь буюу тэнгэрийн өмнөд хаалганд хүрч, Тяньже буюу тэнгэрийн гудамжаар зугаалж, өнгийн цэцгээр бие сэтгэлээ баясгаж тухалдаг. Хаврын цагт Тяньже буюу тэнгэрийн гудамжаар зугаалж байтал огторгуйн солонго буух явдал бол байнгын үзэгдэл юм. Энэ үеэр гүүрний хашлага түшин урихан салхинаар үнсүүлж, горхины орсгал чагнах юм бол үнэхээр тэнгэрийн ордонд байгаа юм шиг онцын гайхамшигтай сайхан сэтгэгдэл төрдөг билээ.
Тайшань ууланд хавартаа ихэвчлэн цаг агаар тунгалаг сайхан байдаг болохоор Тайшань уулны оргилоос наран мандахыг олж үзэх боломж их байдаг. Эндээс наран мандах үеийн үүлэн далайг харах бол мөн ч хорвоогийн нэгэн гайхамшиг болох юм.