Грекийн Ерөнхий сайд Костас Караманлис 25-ны өдөр Афинд айлчилж байгаа БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүэтэй уулзсан байна. Хятад Грекийн хамтын ажиллагааг хөгжүүлэх болон харилцан сонирхож байгаа олон улсын асуудлаар хоёр тал санал бодлоо солилцсон байна.
Хоёр орны харилцааны талаар ярих үе Ү Бангүэ онцлон тэмдэглэхдээ:Грекийн талтай хамтаар, стратегийн яриа хэлэлцээ болон зохицуулалтаа бэхжүүлж, эдийн засаг худалдаа зэрэг олон салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, соёл, боловсрол, олимпийн наадам зэрэг талын солилцоогоо нягт болгож, Хятад Грекийн тал бүрийн стратегийн түншиллийн харилцааг тасралтгүй ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Грекийн засгийн газар нэг Хятад улсын бодлогыг тууштай баримтлаж, " Тайванийг тусгаар тогтнуулах"- гэгч үг яриа, үйл ажиллагаа бүхнийг эсэргүүцэх байр сууриа өөрчлөхгүй юм гэж Караманлис дахин нотолсон байна. /Пэрлаймаа орчуулж, Урангоо хянав/
|