• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-26 16:28:10    
Өвөр Монголын дуучин Мулан

Хятадын Олон Улсын Радио

    Мулан бол Улаан-мөчрийн анхны бүлэг жүжигчний нэг мөн. Дарга Мао Цзэ-дүн дээр үед түүнийг гурав удаа хүлээн авч уулзсан бөгөөд ерөнхий сайд Жөү Эн-лай түүнийг 12 удаа хүлээн авч уулзсан юм. 40 гаруй жилийн турш тэрээр Улаан-мөчрийн шилдэг уламжлалаа эх эцэс баримтлан, урлагчин мөртөө удирдлагын ажил биелүүлсээр ирсэн юм.

    Уран сайханы ажил хийсэн эдгээр жилүүдэд Мулан үндэстний өвөрмөц стель болон дуулах шилдэг урь мэргэжлээрээ үзэгч олноо баясгаж ирсэн юм.Тайзны тоглолт олон зуун удаа тоглосон төдийгүй төвийн болон орон нутгийн телевизид 500 гаруй дууны бичлэг хийж, дотоод гадаадад алдаршсан юм.

    Урт хугацааны турш Мулан малжих районоор гүнзгийрэн тоглолт гаргаж ирсэн бөгөөд Шянган Тайванийг оролцуулсан дотоодын 20 гаруй муж өөртөө засах районд тоглож, мөн урьд хожид Америк, Франц, Япон, Мексик, Балба, Хуучин ЗХУ, Швейцар, Канад, Танзани, Монгол, Пакистан, Сингапур зэрэг оронд айлчлан тоглож, олон улсын соёлын солилцоонд нэмэр хандив оруулсан юм. 1991 онд бүх Хятадын соёлын системийн тэргүүний ажилтанаар сонгогдсон бөгөөд Төрийн зөвллийн шагнал болон Өөртөө засах районы онцгой харамж хүртсэн юм.Мулан Өвөр Монголын Өөртөө Засах Районы утга урлагийн үйлсэд гарамгай хувь нэмэр оруулж, хүн ардынхаа халуун сайшаалыг хүлээсэн болохоор урьд хожид 4-р удаагаа сонгогдсон болон 5-р удаагаа сонгогдсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын болон Өвөр Монголын Өөртөө Засах Районы Ардын төлөөлөгчдийн их хурлын дипутатаар сонгогдсон байна. 1999 онд дахин ес дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дипутатаар сонгогдсон банйа. Тэрээр мөн Өвөр Монголын Өөртөө Засах Районы долдохь сонгуулийн болон наймдах сонгуулийн Улс Төрийн Зөвлөлдөх Зөвллийн гишүүнээр сонгогдсон байна. 1981 онд шууд харьяа Улаан-мөчрийн урлагийн чуулгын удирдах ажилд орсон байна. Түүний хүчин чармайлтаар шууд харьяа Улаан-мөчрийн урлагийн чуулга нь бүх Хятадын чанартай уран сайханы тоглолт, уран сайханы тэмцээнд олон удаа оролцож, тэдний тоглосон программ нь бүр шагнал хүртсэн бөгөөд дотоодын чухал чухал тэмдэглэх ажиллагаа болон чухал хурал цуглаанд тоглолт гаргаж үзүүлэх үүргийг биелүүлсэн банйа. /Пэрлаймаа орчуулав/