• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-26 18:39:50    
2008 оны параолимпипийн хараагүй тамирчдад үйлчлэх нохой сургаж байна

Хятадын Олон Улсын Радио

    2008 оны Бээжингийн Олимп болон 2008 оны параолимпийг сайн зохион байгуулахын тулд, Бээжингийхэн тал талын бэлтгэл ажлаа урагштай хийж байна. 2008 оны параолимип улс орон газар нутгийн хараагүй олон тамирчид оролцох болохоор, хараагүй тамирчдад үйлчлэх нохойг сургах ажлыг хийж байна. Өнөө Бээжингийн параолимпийн хараагүй тамирчдад үйлчлэх нохойн сургалтыг Хятадын Да лянь хотын нохойн сургалтын баазад хийж байна.

    Хятадын Да лянь хотын нохойн сургалтын баазад манай сурвалжлагч очиж сурвалжлага хийлээ. Судлаач хатагтай Сүн Янань сурвалжлагчид хэлэхдээ,энэд сургаж байгаа хараагүйчуудад үйлчлэх нохой нь зөвхөн Бээжингийн параолимпийн хараагүй тамирчдад үйлчлүүлэх анхны бүлэг нохой төдийгүй, мөн ч Хятадад хараагүйчуудад үйлчлэхээр сургасан анхны бүлэг нохой болно. Өнгөрсөнд ийм нохой байгаагүй. 2005 оноос Бээжин хотын даалгавараар, Да лянь хотын анагаах ухааны их сургуулийн амьтан судлалын төвөөс хараагүйчүүдэд үйлчлэх нохойг сургаж эхэлсэн юм. Нэг жил гаруйн чармайлтаар, эхний бүлэг нохойд дунд хугацааны сургалт хийж байна. Төсөөлөөр энэ хоёр жил эдгээр нохой хараагүйчуудад үйлчилж болох байх. Эдгээр сургалттай нохой Бээжингийн параолимпид хараагүй тамирчдад зүг хөтөлж талбайд оруулах бөгөөд гадагш явахад зам дагуулж үйлчлэх болно гэжээ. Судлаач хатагтай Сүн Янань хэлэхдээ: бидэнд өнөө энэ төлөвлөгөө, судалгааны сэдэв байна. Бид хараагүйчүүдэд үйлчлэхийг хүсэж байна гэжээ.

    Нохойн сургалтын төвд сурвалжлагч сургалт хийж байгаа "мао мао, ши түө, лү лү" гэдэг гурван нохойг харжээ. Сүн Янань сурвалжлагчид хэлэхдээ, нохой заавал том байх хэрэгтэй. Том нохойл сая биеэрээ хараагүй хүнийг халхалж, аюултай газраас хол байлгаж чадна. Нохойг сонгож авахдаа, том биетэй, зан араншин тайван дөлгөн англи нохойг сонгосон гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, нохойд хамгийн чухал нь тайван дөлгөн араншин байх хэрэгтэй гэжээ.

    Сургалтын газарт сурвалжлагч "мао маогийн" сургалт хийж байгааг харлаа. Хатагтай Сүн Янань англи хэлээр "мао маотай" "хелло" гэхэд, "мао мао" өмнө хөлөөрөө Сүн Янаний гарыг атгаж байлаа. Өнөө мао мао олон үг мэдэх болжээ.

    Хатагтай Сүн Янань хэлэхдээ, бид нохойг англи хэлээр сургалт хийдэг, нэлээд хэдэн англи үг мэдэх болсон гэжээ.

    2008 оны Бээжингийн параолимпид оролцох хараагүй тамирчдад нохойгоор үйлчлэх шаардлагаас болж, сургалтын бааз өнөө нохойд англи хэлээр сургалт хийж байна. Нохойд хэлний сургалтаас гадна бас саадтай зүйлээс тойрон явах сургалт хийдэг. Үүнээс гадна бас давхар байшны шатаар гарч буух сургалт хийдэг. Сургалт сайтай нохой бол давхар байшны шатанд ойртож ирээд санаачилгаасаа зогсож, биеэрээ эзнээ халхалж, шатны дэргэд хүрч ирснийг мэдүүлдэг байна.

    Өнөө сургалт хийж байгаа нохойд шатаар гарч буух, саадтай юмнаас тойрч гарахыг нэлээд боловсронгуй эзэмшжээ. Одоо нохойдйг замын зүйл зүйлийн тэмдгийг таних сургалт хийж байна.

    Бээжингийн параолимпийн хараагүй тамирчдад үйлчлэх нохойдыг энэ оны дор хагас юм уу ирх жилд сургалж дуусахыг тус баазынхан хүсэж байна. Нохойдыг эн тэргүүнд эзэнтэй нь хагас жил гаруй дасгамаажин саяг эзэндээ сайн үйлчилж чадна. Иймээс эдгээр нохойг сайн сургасны дараа, параолимпид оролцох хараагүй тамирчдыг урьдаар эдгээр нохойтой дасгахаар чармайна гэж тус баазынхан танилцуулж байна.