1990 оны байдлаар Хятадын барааны борлуултын хэмжээгээрээ хамгийн их дэлгүүр бол Шанхайн нэгдүгээр их дэлгүүр байжээ. 1990 онд Хятадын эхний 100 их дэлгүүрийн барааны борлуултын хэмжээ 19 тэрбум 450 сая юаньд хүрч, түүний дотор Шанхайн нэгдүгээр их дэлгүүрийн мөн жилийн борлуултын хэмжээ 781 сая 150 мянган ваньд хүрч, 100 их дэлгүүрийн дундаж түвшнээс 4 дахин илүү болсон бөгөөд үргэлжлэн 6 жил Хятхдын хэмжээнд тэргүүн байр эзэлсэн байна.
Борлуултын хэмжээгээрээ эхний 100-д орсон дэлгүүр хамгийн олон байдаг мужийн шатны засаг захиргааны нэгж: Хятадын статистикийн үндэсний газрын Хятадын хэмжээний борлуултын хэмжээ нь 30 сая юаниас дээш, ажилтаны тоо нь 300-с дээш том дунд оврын 305 дэлгүүрийн дотроос 1990 онд борлуултын хэмжээгээр нь шалгруулан гаргсан 100 том дэлгүүрт Бээжин хотын 7 дэлгүүр орсон байна. Тухайлбал, Бээжингийн Шиданы их дэлгүүр, Бээжин хотын Их дэлгүүр, Бээжин хотын Дүн-ань грув компани, Бээжингийн Лүн-фү дэлгүүр, Бээжин хотын найрамдал компани, Бээжин хотын Чяньмэний худалдааны давхар байшин, Бээжингийн Ди Аньмэний их дэлгүүр болно.
Биелүүлсэн татварын хэмжээгээрээ хамгийн их дэлгүүр: Хятадын биелүүлсэн татварын хэмжээгээрэ хамгийн их дэлгүүр бол Шанхайн нэгдүгээр их дэлгүүр юм. 1990 онд энэ дэлгүүрийн биелүүдсэн татварын хэмжээ нь 74 сая 100 мянган юань байж, 1990 оны хамгийн том 100 их дэлгүүрийн дундаж хэмжээнээс 5 дахин илүү байжээ.
Биелүүлсэн татварын хэмжээгээрээ хамгийн өндөр эхний 100-д орсон дэлгүүр хамгийн олон байдаг мужийн шатны засаг захиргааны нэгж: Хятадын статистикийн үндэсний газрын Хятадын хэмжээний борлуултын хэмжээ нь 30 сая юаниас дээш, ажилтаны тоон нь 300-с дээш том дунд оврын 305 дэлгүүрийн дотроос 1990 онд биелүүлсэн татварын хэмжээгээр нь шалгруулан гаргсан 100 том дэлгүүрт Бээжин хотын 9 дэлгүүр орсон байна. Тухайлбал, Бээжин хотын найрамдал компани, Бээжингийн Шиданы их дэлгүүр, Бээжин хотын Их дэлгүүр, Бээжин хотын Дүн-ань грув компани, Бээжин хотын Чяньмэний худалдааны давхар байшин, Бэжин хотын Лүн-фү их дэлгүүр, Бээжингийн Ди Аньмэний их дэлгүүр, Бээжин хотын эмэгтэйчүүд хүүхэдийн хэрэглээний барааны дэлгүүр, Бээжин хотын Цай Шикөүгийн их дэлгүүр болно.
Хүн тутмын борлуултын хэмжээгээрээ хамгийн өндөр дэлгүүр: Хятадын хүн тутмын борлуултын хэмжээгээрээ хамгийн өндөр дэлгүүр бол Гунжөү хотын гадаад худалдааны төвийн дэлгүүр юм. 1990 онд Гунжөү хотын гадаад худалдааны төвийн дэлгүүрийн хүн тутмын борлуултын хэмжээ нь 28 мянган юаньд хүрч, 1990 оны хамгийн том 100 дэлгүүрийн нэгдүгээрт орсон байна. \М.Цэцэн бэлтгэв\
|